Зоогийн газарт дэлбэрэлт болж, гурван хүн амиа алджээ
2021-10-21

Хятадын Шэньян хотод нэгэн зоогийн газарт дэлбэрэлт болж олон хүн гэмтэж, хүн амиа алдсан талаар РИА Новости мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, дэлбэрэлт Шэньян хотын Хэпин дүүрэгт орон нутгийн цагаар 10 дугаар сарын 21-ний 08:20 цагт болсон байна. Дэлбэрэлтийн улмаас гурван хүн амиа алдаж, 30 хүн гэмтэж бэртсэн талаар ТАСС агентлаг дамжуулжээ.

 

Энэ зоогийн газар хоёр гудамжны уулзвар дээр байрлах барилгад байдаг бөгөөд дэлбэрэлтийн улмаас барилгын булангийн хэсэг бүхэлдээ эвдэрч, энэ үеэр зорчиж байсан чиглэлийн автобус, олон машин дэлбэрэлтэд өртсөн байна. Урьдчилсан мэдээллээр, ахуйн хий алдагдсаны улмаас дэлбэрэлт гарсан байж болзошгүй гэнэ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Батэр:
Хөөе америкт 2 машин мөргөлдөж бичээрэй гоё мэдээ
2021-10-22