Шинжилгээ өгөхөөс татгалзсан хүмүүсийг шүүх шийтгэнэ
2021-10-21

Финляндад Хельсинкийн шүүх коронавирусийн шинжилгээ өгөхөөс татгалзсан гурван иргэнтэй холбоотой хэргийг авч хэлэлцэж эхэлжээ. Энэ талаар Финляндын Yie мэдээллийн портал мэдээлсэн байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, ийнхүү шүүх хурал эхэлсэн нь цар тахалтай тэмцэх хуулийн дагуу иргэдийг шийтгэх анхны тохиолдол болж байгаа гэнэ. 2021 оны зун энэ улсад халдварт өвчинтэй тэмцэх хуулинд нэмэлт өөрчлөлт оруулсан бөгөөд ингэснээр насанд хүрсэн хүн коронавирусийн тест өгөхөөс санаатайгаар эсвэл санамсаргүйгээр татгалзсан бол торгууль оноох заалт хэрэгжиж эхэлжээ.

 

Сүүлийн саруудад Финляндад ийм зөрчил гаргасан 60 гаруй тохиолдлыг илрүүлсэн байна. Ихэвчлэн хилийн чанадаас буцаж ирээд шинжилгээ өгөхөөс татгалзсан хүмүүс байгаа гэнэ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Шинжилгээ өгөхөөс татгалзах гэнэ үү.Харин МОНГОЛД эсрэгээрээ шинжилгээ өгөх гээд өнжин хонон оочерлоно гээч
2021-10-22