Н.Тавинбэх: Эрчим хүчний салбар 92 тэрбумын алдагдалтай байгаа нь ганцхан шалтгаантай
2021-10-21

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан: Энэ жил тог цахилгааны хязгаарлалт хийх, хотод дулааны доголдол үүсэх юм биш үү. Эрчим хүчний салбар 92 тэрбум төгрөгийн алдагдалтай байна. Үүнийг төсөвт тооцсон уу? Шатахуун тасалдахгүй, үнэ нь өсөхгүй гэсэн баталгаа байна уу?

 

Эрчим хүчний сайд Н.Тавинбэх: Эрчим хүчний салбарын хэрэглээ үйлдвэрлэлээсээ давж, ямар ч нөөц тоноглолгүйгээр ажиллаж байна. Өвлийн оргил ачааллын үед хүндрэлтэй нөхцөл байдалтай тулгарна. Ямар нэг гэмтэл гарвал эрчим хүчний системд нөлөөлөх хэмжээний саатал гарахыг үгүйсгэхгүй. Олон улсын стандартаар бол багадаа 20 хувийн нөөц эх үүсвэртэй байх ёстой. Эрчим хүчний салбарт төлөвлөсөн ажлаа хийгээгүйн хор уршиг энэ цаг үед тод илэрч байна.

 

 

Үүнийг шийдэх цорын ганц арга нь шинэ эх үүсвэр ашиглалтад оруулах ёстой. Эрдэнэбүрэнгийн УЦС-ын гүйцэтгэгчийг шалгаруулсан, Тавантолгойд тендер зарлачихлаа. Одоо байгаа эх үүсвэрийг өргөтгөх дөрвөн ажлын гурвыг хийсэн. Шинэ эх үүсвэрүүдийг барьж, ашиглалтад оруулах ажил дор хаяж 2-6 жил шаардагдана. Тиймээс одоогийн үүссэн нөхцөл байдлыг зохицуулж, хэрэгцээгээ хэрхэн хангахад анхаарч ажиллаж байна.

 

Харин алдагдалд үнийг удаан хугацаагаар төрөөс хатуу барьсан ганцхан шалтгаантай. Үнийг үе шаттайгаар чөлөөлөх асуудлыг шийдчихвэл эрчим хүчний салбар биеэ дааж, технологийн үйл ажиллагаа хэвийн явуулах санхүүгийн боломжтой болно. Үнийг чөлөөлбөл гадна, дотны хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт орох боломж бүрдэнэ.

 

УУХҮ-ийн сайд Г.Ёндон: Өчигдөр орой 22 цагт Ерөнхий сайд, Гадаад хэргийн сайд, бид нар ОХУ-ын холбогдох албаны хүмүүстээ утсаар холбогдсон. ОХУ-ын Ангарскийн нефть химийн үйлдвэр хэвийн горимоор ажиллаж эхэлсэн учраас өдөрт 38 вагон шатахууныг нийлүүлж эхэлнэ гэдгээ хэлсэн. Урд болон хойд хилээр шатахуун орж ирнэ.

 

Бид шатахууны үнийг үе шаттай, иргэдэд гэнэтийн үнийн шок өгөхгүйгээр чөлөөлнө. Дэлхийн томоохон 15 банкны гаргасан судалгаагаар 2022 оны нэг, хоёрдугаар сараас газрын тосны бүтээгдэхүүний үнэ буурах төлөвтэй байгаа. бид үүнтэй уялдуулан тооцоо судалгаа хийж байгаа.

 


 

Б.Жавхлан: Ажлын байрыг дэмжих 3 хувийн хүүтэй зээл 2022 онд үргэлжилнэ

 

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: Коронавирусийн нөхцөл байдлаас шалтгаалан хүнсний бараа бүтээгдэхүүний үнэ буурахааргүй байна. Дээр нь тээврийн зардал 2-3 дахин өссөн. Үүнийг дагаад иргэдэд ирэх ачаалал дарамт асар их нэмэгдэхээр байна. Үүнийг яаж тооцож байгаа вэ?

 

Сангийн сайд Б.Жавхлан: Бид 2020, 2021 онд коронавирусийн хүнд үед өрхийн орлогыг хамгаалах, ААН-үүдээ дэмжих төсвийн олон арга хэмжээнүүдийг авлаа. Өнгөрсөн жил 2.6 их наяд төгрөгийн төсвийн багц арга хэмжээ авсан. Энэ жил 4.3 их наяд төгрөгийн багц арга хэмжээ хэрэгжүүлж байна. Үүнээс 2022 онд өрхийн орлогод томоохон дэмжлэг болж, Хүүхдийн мөнгө үргэлжилнэ.

 

 

Мөн эдийн засгаа сэргээх, хувийн хэвшил, ЖДҮ-ийг дэмжих зорилготой 10 их наядын хөтөлбөр үргэлжилнэ. Энэ жил эхлүүлсэн эдийн засгийн энэ арга хэмжээ цаг үеэ олсон, түүхэн үүргээ гүйцэтгэж байгаа. Тиймээс хамрах хүрээг нь тэлж, ирэх жил үргэлжлүүлнэ. Ялангуяа ажлын байрыг дэмжих 3 хувийн хүүтэй зээл, ипотек, төв банкны репо санхүүжилтүүдийг ирэх жил үргэлжилнэ.

 

Гурван хувийн хүүтэй зээлийг энэ жил зөвхөн ажлын байрыг хамгаалах зорилгоор олгосон бол ирэх жил эргэлтийн хөрөнгө+хөрөнгө оруулалтын зориулалтаар олгоно.  Мөн ХАА, газар тариалан эрхэлдэг иргэддээ зориулсан хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөрүүд ирэх жил үргэлжилнэ.


 

Б.Баттөмөр: Буруу талдаа жолооны хүрдтэй машиныг хориглох хэрэгтэй

 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2022 оны улсын төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэж байна. Төсвийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, сайд нараас хариултаа авч байна.

 

 

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг хэрхэн бууруулах талаар тодруулахдаа буруу талдаа жолооны хүрдтэй автомашиныг хориглох хэрэгтэй гэсэн саналыг хэллээ. 

 

Энэ талаар ЗТХ-ийн сайд Л.Халтар “Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулах, автозамын сүлжээг сайжруулах, шинэ төрлийн нийтийн тээврийг ашиглах зэргээр асуудлыг цогцоор нь шийдэхээр 420 орчим тэрбум төгрөгийн төсөв хуваарилагдаж байгаа.

 

ЗТХЯ-наас 2019 онд Авто тээврийн тухай хуулийн төсөлд баруун талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийг тодорхой хугацааны дараа хориглох заалт оруулсан. Үүнийг иргэд нэлээн шүүмжилсэн учраас бид түр хойшлуулсан.

 

Орон нутгийн замд гүйцэж түрүүлэх үйлдэл хийхдээ осолдож байгаа машины 80 орчим хувь нь баруун талдаа жолооны хүрдтэй байдаг. Гэтэл энэ төрлийн машин иргэдийн гол хэрэглээ. Тиймээс бид НИТХ, удирдлагуудтай санал солилцоод, энэ оны сүүлээр олон нийтийн сүлжээгээр дамжуулан нийслэлийн иргэдээс санал авахаар ярилцсан” гэсэн тайлбарыг өглөө.

 

Б.Хэрлэн

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Тэгэж нэгдсэн юм бол хил гаалиар орох,бас худалдаж байгааг нь эхлээд зогсоох ёстой байсан юм бишүү эргүү юм бэ?Ямар ч авцалдаа алга.
2021-10-23
зочин:
Буруу рультэй машинуудыг хориглох нь зөв.
2021-10-22
дүрэм сольж байснаас баруун хүрдтэй машиныг хориглосон дээр.
2021-10-22
ЗОЧИН:
ГАДААДААС БУРУУ ХҮРДТЭЙ МАШИН ОРУУЛАХИЙГ ХОРИОЧ ТЭГЭЭД Л ЯВААНДАА ЭВДРЭЭД Л ДУУСНА
2021-10-22
Болд:
Буруу талдаа рультэй машиныг иргэндийн бараг 80% хэрэглэж байгаа. Тэгэхээр ослын 80% нь буруу талдаа рультэй машин байх нь ойлгомжтой шүү дээ. Ослын гол буруутан нь ХУРД шүү дээ. 80км цагийн хурдтай шулуун замд ер нь хэдэн машин явж байгаа нь бүх хүнд ойлгомжтой. Ийм эрхэм хүндэт сайд дарга нар маань ХУРД дээр л анхаарч ажил даа
2021-10-22
ГАРЦ:
Буруу үрүүлтэй МАШИНЫГ монголд дийлэхгүйээ.Дэлхийн жишиг бэлэн машины тоог хязгаарладаг Туршлагыг хэрэгжүүлээчээ.ЖИЛИЙН татварыг нэмчихээр хүн болгон , оюутан халтуурчидв айл болгон 2,3 машин зэрэг унахаа болчихно. моторын чадлаас хамаараад 550 мянгаас -1.5 сая хүртэл нэмчихээр 40% нь алга болно. Хүн бологон машин унахаа болиод,нэг өрх 1 Суудлын машин, 2 дахиа авбал 2 дахин их татвар төлдөг.ҮҮНИЙГ ХЭРЭГЖҮҮЛЖ ЗАМАА ЧӨЛӨӨЛЖ НИЙТИЙН ТЭЭВРЭЭ ЧӨЛӨӨТЭЙ ЯВУУЛНА, ХОЙШИД ТАТВАРЫГ НЭМНЭ ГЭЖ ЗАРЛАХ ХЭРЭГТЭЙ,ХОТЫН ТӨВ ОРОХОД ТАТВАРТАЙ БОЛГОВЗОРИГТОЙ ХИЙЛДЭЭ, ДЭЛХИЙН БҮХ ОРОН ЯПОН СОЛОНГОС СИНГАПУР,ГУРМАН БҮГД ИЙМ БАЙДАГ.ТЭНД ЖИЛД ТӨЛДӨГ ТАТВАР 4 саяаас - 8 сая жилд төлдөг, татварын мөнгөөр зам нийтийн тээврээ хөгжүүлдэг, ШУУД үүнийг хий,
2021-10-22
Өнөөдрөөс шууд хоригло аймхай
2021-10-22
Олон орлогч, дарга нар, зөвлөх, урамшууллаа хас!
2021-10-22
зочин:
Дэлхийтэй зэрэгцэж сэтгэж амьдаръя. Жолооны хүрд зүүн байна гээд Венийн конвецид нэгдсэн байж болно. Энэ чинь юу гэсэн үг вэ гэхээр замын хөдөлгөөний урсгалын чигииг л зааж өгч байгаа болохоос Жолооны хүрд нь баруун автомашиныг хөдөлгөөнд оруулцуулахыг хориглоно гэсэн заалт биш шүү.
2021-10-22
зочин:
Явж байгаа нийт машины 80% баруун талдаа рультэй ш дээ. машины руль хаанаа байх нь гол биш, жолооч нь хэн байж, яаж явах нь хамгийн хамаатай баймаар юм. тэнэгүүд
2021-10-22
A Tvmen:
MAHguunud tvgjrele shiidej chadxgvi ard tvmene yawgalj mashin unulxgvi bx sanal gargaj bna.. MAHgaruudg gudamjind gargaj: Ard tvmen chadnaxl bx shvv
2021-10-21
Угаасаа буруу хүрдтэй машиныг хугацаа заагаад больсон нь дээр ш дээ. Эсэргүүцээд бгаа юмнууд хэдэн приусчин л бгаа.
2021-10-21
Чи зүгээр л зайл.
2021-10-21
Зочин:
Манай улс ВЕНИЙН КОНВЕЦИД зөв рультэй ТХ ашиглахаао нэгдсэн. Аюулгүй байдлаа хангахын тулд буруу рультэйг хориглох нь зөв. Оруулж ирэхээ больчихвол аяндаа ЛАДА, МОСКВИЧ, ЭКСЭЛ, АКСЕНТ шиг л алга болно. Харин оруулахыг хориглох хугацаагаа тодорхой зааж өгөх хэрэгтэй.
2021-10-21
Асуу:
Манай улс жолооны зүүн хүрдтэй байна гээд Венийн конвецид нэгдсэн байдаг. Олон улсын өмнө хүлээсэн энэ үүргээ яахав
2021-10-21
зочин:
Тэгэж нэгдсэн юм бол хил гаалиар орох,бас худалдаж байгааг нь эхлээд зогсоох ёстой байсан юм бишүү эргүү юм бэ?Ямар ч авцалдаа алга.
zochin:
tiim shuu
2021-10-21
Зочин:
ЗТХЯы сайд Халтар гэж ямарч туйлбаргүй хачин шалчигнасан зангараггүй өлөв долов хийсэн этгээд юмаа. Баруун жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийн импортыг шууд хориглооч,хөдөлгөөнөөс хасхад 3 жил хангалттай ш дээ.
2021-10-21
Зочин 966:
Улсад явж байгаа машины 60 дээш хувь нь япон машин байгаа тийм болохоор япон чанартай ганцхан баруун гарын дүрмэнд шилжүүлээд аажмаар орос солонгос герман машинуудыг халахад хангалттай
2021-10-21
дүрэм сольж байснаас баруун хүрдтэй машиныг хориглосон дээр.
Чи зүгээр л зайл.
Асуу:
Манай улс жолооны зүүн хүрдтэй байна гээд Венийн конвецид нэгдсэн байдаг. Олон улсын өмнө хүлээсэн энэ үүргээ яахав
zochin:
tiim shuu
Dandaa bolohgui ,boldogui yum yarihiin ednar
2021-10-21
Энэ нэг гоо сайхны мэсний инээтгий хүн шиг тнэг юмс яаж машин барих вэ.нүд хөмсөгөө шивүүож татуулаад инээмтгий хүн шиг юмнаас эхлээд юпка өмсөх нь хөлаг тэнэгүүд байх юм
2021-10-21
Буруу рүльндээ бус.өөрсдөө буруу хүмүүжилдээ .буруу муу сурсандаан юмаа.арчаагүй болоод машин ч барьж чадахгүй тэнэгүүддээ шүү дээ.рүль хаана ч байж болно зүгээр кнопм дараад жолоодож болно ш дээ хөдөөний маанагуудаа
2021-10-21
Thailandin Bangkok hotin tuvuur yavdag skytrain barih heregtei. 5-n sharaas Officer-iin ordon hurtel.
2021-10-21
Хориглох гээд толгойгоо гашилгаад байх хэрэг биш.Хугацаа заагаад хилээр оруулахыг л хориглочихвол дотор явж байгаа нь хэдэн жилийн дараа бүгд чимээгүйхэн алга болно.Яг л Эксел Аксент шиг
2021-10-21
монгол:
төрийн хуультай юм бол түүнийгээ биелүүлээчээ одоо буруу зөв гэж шалчигнах цаг мөн үү боломж олгож 3 жилийн дараанаас ашиглахыг бүрмөсөн хориглох, 2022 оноос тийм машин импортлохыг бүрмөсөн хоригло өөр зүйл бүү ярь эсвэл буруу гарын дүрэмтэй болж бүх зам, дохиололоо солих өөр зам байхгүй юун шалчигнуур юм бэ хэнээс юунаас айгаад байгаа юм.
2021-10-21
Зоригтой хориглох хэрэгтэй
2021-10-21
Харин я бугдийг буруу болгож зуун гарын дурэмтэй болгох амархан
2021-10-21
Зочин 966:
Улсад явж байгаа машины 60 дээш хувь нь япон машин байгаа тийм болохоор япон чанартай ганцхан баруун гарын дүрмэнд шилжүүлээд аажмаар орос солонгос герман машинуудыг халахад хангалттай
Үнэнийг нь хэллээ:
Odoonoos ehleed Hil Gaaliar buruu rulitei Avtomashin oruulahiig HORIGLOOchee !!!!!! Battumur zov yariad baina shuu dee !!
2021-10-21
uur shine sanaa alga uu. horigloh gej baigaa bol zuv rulitei mashinaar une tulburgui solij ugvul bolno
2021-10-21
1:
Шууд хугацаа заагаад 2023.01.01-нээс хиээр нэмж оруулахгүй байх хэрэгтэй
2021-10-21
2024 оноос хэрэгжүүлэх юм бишбиз дээ кккк
2021-10-21
Ккк, анхнаас нь яах гэж оруулсан юм ккккк. Үг ээ гэж 2024 он.
2021-10-21
Иргэн:
Буруу рультэй машиныг хориглох хэрэгтэй
2021-10-21