Өвөр Монголд бүх оршин суугчдыг шинжилгээнд хамруулж байна
2021-10-21

Өвөр Монголд лхагва гарагт коронавирусийн халдварын дотоодын тохиолдол 12 бүртгэгджээ. Энэ талаар орон нутгийн Эрүүл мэндийн комисс мэдээлснийг Синхуа дамжуулсан байна. 

 

Альшаа аймгийн Эзнээ хошууны оршин суугчид коронавирусийн шинжилгээ өгөхөөр дугаарлаж байна. 

 

Сүүлийн өдрүүдэд коронавирусийн халдвар нэмэгдэж байгаа тул Эзнээ хошуунд хөдөлгөөн хязгаарлаж, ариутгал хийн, бүх оршин суугч болон тус хошуунд байгаа бусад хүмүүсийг ч шинжилгээнд хамруулах болсон байна. 

 

 

Эзнээ хошуу нь Монголтой хил залгаа бөгөөд энэ хошуунд байх Сэхээ боомт нь Монгол Улсын Шивээ хүрэн боомттой хиллэдэг юм. Коронавирусийн халдварын улмаас хилийн боомтыг түр хугацаанд хаасан бөгөөд пүрэв гарагаас хэвийн ажиллагаанд оруулна гэж Хятадын хэвлэлүүд мэдээлж байв. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин