Афганистан: Дэлбэрэлтийн улмаас Кабул хот цахилгаан эрчим хүчгүй болжээ
2021-10-22

Афганистаны нийслэл Кабул болон энэ хоттой ойролцоо орших суурингууд цахилгаан эрчим хүчгүй болсон талаар ТАСС агентлаг дамжуулжээ.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, орон нутгийн цагаар пүрэв гарагийн 18.00 цаг орчимд Кабулын дагуул хотод дэлбэрэлт болж, улмаар цахилгаан дамжуулах сүлжээ гэмтсэн байна. Осол болсон газарт гэмтлийг арилгах ажил эхлээгүй, "нөхцөл байдал боломжтой болсон нөхцөлд засаж эхэлнэ" гэж Кабулын эрчим хүчний корпораци мэдэгджээ.

 

Одоогоор байгууллагууд болон боломжтой айл өрхүүд цахилгаан үүсгүүрээр цахилгаан эрчим хүч гарган авч байгаа бол бусад хэсэгт нь ямар ч эрчим хүчгүй байгаа гэнэ. Пүрэв гарагт болсон энэхүү эрчим хүчний тасалдал нь сүүлийн сард тохиосон хоёр дахь удаагийн тохиолдол юм. Өмнө нь, таван сая орчим оршин суугчтай Кабул хотод 10 дугаар сарын 13-ны өдөр эрчим хүч тасалдаж байсан бөгөөд "техникийн асуудал"-ын улмаас цахилгаангүй болсон гэж мэдэгдэж байв.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Тэнэг хүмүүс улс удирдах гай юмаа хаа сайгүй
2021-10-22