ВЗГЛЯД: Монгол Улс Орос, Хятадын харилцааг бэхжүүлж чадна
2021-10-22

Оросын "ВЗГЛЯД" агентлаг УИХ-ын гишүүн Д.Цогтбаатарыг Валдай клубийн хуралд оролцох үеэр нь уулзан, ярилцжээ. Взгляд сонины нийтэлсэн ярилцлагыг товчлон хүргэж байна. 


ЗХУ болон БНМАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ой тун удахгүй болох гэж байгаатай холбогдуулан "Манай хоёр ард түмний хамтын ажиллагааны түүх олон зуунаар хэмжигдэнэ гэдгийг бид мэднэ. Гэхдээ олон зууны дотроос сүүлийн зуун жил энгийн ард түмний хувьд хамгийн үр дүнтэй нь байсан" гэж Монгол Улсын Парламентын гишүүн Д.Цогтбаатар "ВЗГЛЯД" сонинд өгүүллээ.

 

 

 

Сочи хотноо нээлтээ хийсэн "Валдай" клубийн ээлжит хуралдааны үеэр  хамгийн хурц тод мэдэгдлүүдийг хийсэн хүн нь Монголын Парламентын гишүүн Дамдины Цогтбаатар байв. Шинээр дайн үүсгэхээс зайлсхийх үүднээс дэлхийн удирдагчдыг бункерт архитай орохыг тэр уриалсан юм. "Хоёр лонхны дараа та нар найзууд болоод гарч ирнэ гэдэгт би итгэлтэй байна" хэмээн тэрбээр өгүүлж байв. 


ВЗГЛЯД: Ноён Цогтбаатар, Монголын олон нийтийн дунд Оросоос холдох, тэр дундаа кирилл үсгээс татгалзах уриалга гарч байгаа гэж ярих юм. Тун удахгүй манай хоёр орон ЗХУ, БНМАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг тэмдэглэнэ. Дипломат харилцаа тогтоох хэлэлцээрийг Ленин болон Сүхбаатар нар хийснийг хүн бүр мэднэ шүү дээ. Улаанбаатар энэ ойг ямар уур амьсгал дунд тэмдэглэхээр зэхэж байна вэ? 

 

Цогтбаатар Дамдин: Монголд плюрализм ноёлж байна, тиймдээ ч хэвлэлээр янз бүрийн л байр суурь гардаг. Гэхдээ кирилл үсгээс татгалзах, Оросоос зайгаа барихтай холбоотой уриалга бол манаөй орны удирдлагын баримталж буй бодлогоос хол. Манай хоёр орны харилцаанд асуудал бий, гэхдээ энэ нь  эдийн засгийн л асуудлууд. Тухайлбал худалдааны хомстол, тэнцвэр Монголын талд ашиггүй байгаа юм. 


Хүмүүсийн мэдэж байгаачлан манай хоёр ард түмний харилцааны түүх олон зуунаар хэмжигдэнэ. Гэхдээ олон зууны дотроос сүүлийн зуун жил энгийн ард түмний хувьд хамгийн үр дүнтэй нь байсан. Өмнөх ололтууд дээрээ тулгуурлан бид сүүлийн 100 жилд хийгдсэнээс илүү ажил амжуулах ёстой. Зөвлөлт Холбоот Улсын хамтаар бид сүүлийн зуун жилд Азид идэвхтэй тоглогчид болсон гэдгийг цохон тэмдэглэх нь зүйтэй. Хэдийгээр манай орон жижиг улс ч гэлээ бид бүс нутгийн геополитикийн нөхцөл байдал өөрчлөгдөхөд оролцож байна. 


Өнөөдөр Орос, Монгол Улс стратегийн түншүүд. Бүх талын иж бүрэн түншлэл хоёр жилийн өмнө манай хоёр орны төрийн тэргүүнүүдийн байгуулсан найрамдлын хугацаагүй гэрээн дээр үндэслэгддэг. Ингэснээр бидний хооронд өндөр итгэлцэл оршиж байгаа юм. 


- Ямар салбарууд дээр Москва, Улаанбаатарын ашиг сонирхлууд давхцаж байгаа вэ? 


- Нэн тэргүүнд бид манай орны нутгаар дамжин Оросоос Хятад руу хүрэх хий дамжуулах хоолойн томоохон төсөл эхлэхийг хүлээж байна. 


Энэ төсөлд манай орны олон компани, зохион бүтээх товчоо, геодезийн судлаачид оролцоно. Мөн хил орчмын төдийгүй манай орны бүхий л бүс нутгуудаас компаниуд татагдан оролцох юм


- Наймдугаар сард Сибирийн ойн түймрийн утаа Монголд ч хүрсэн. Энэ асуудлаар хоёр орны хооронд санал зөрөлдөөн үүссэн болов уу? 


- Тийм ээ, Эрхүү муж болон Якутад гарсан ойн түймрийн утаа Улаанбаатарыг бүрхсэн. Бидний өмнө нийтлэг экологийн сорилт тулгарсан нь илэрхий байна. Бидний экосистем нэг шүү дээ. Монголд ч ойн түймэр гарч байлаа, гэхдээ Сибирийн түймэр маш өргөн цар хүрээг хамарсан. Гэхдээ асуудлыг нэгэндээ мэдэгэдж шийдэх ёстой гэдэг нь хоёр талд илэрхий. Оросын бодлого ч өнөөдөр экологи дээр ихээхэн анхаарал хандуулах болсон нь санаандгүй хэрэг биш. 


Бид ч экологийн асуудлыг хамгийн чухал гэж тодорхойлж байгаа. Манай улсын Ерөнхийлөгч НҮБ-ын Ерөнхий ассамблей дээр үг хэлэхдээ 2030 он хүртэл нэг тэрбум мод тарих дэлхийн хэмжээний төслийг санал болгосон. Энэ бол цөлжилттэй хийх бидний тэмцлийн хэлбэр юм. Манайд ч, хөрш орнуудад ч шороон шуурга байнга гарч байна. Энэ тал дээр нийтлэг шийдвэр гаргах ёстой. 


- Талибууд төрийн эрхэнд гарсны дараа Азийн бүс нутаг дахь Улаанбаатарын гадаад бодлого өөрчлөгдөх болов уу? 


- Афганистан бол бидэнд ойр улс. Газарзүйн хувьд манай хоёр орон нэг бүс нутагт оршиж байна. Япон, Солонгосоос илүү Афганистан руу манай орны баруун хилээс хүрэхэд ойр. Түүнчлэн угсаатны үүднээс авч үзсэн ч Афганистаны асуудал бидэнд чухал. Манай орны баруун аймагт ислам шашинт казахууд амьдардаг. 


Монголчууд XIII зуунаас эхлээд л Афганистантай харилцаатай байгаа. Ялангуяа бид Зөвлөлтийн үед идэвхтэй харилцаатай байлаа. 1992 онд Кабулд дайчид орж ирэхийн өмнөхөн энэ хотод үлдсэн хамгийн сүүлийн хоёр элчин сайдын яам нь Орос, Монголынх байсан юм.

 
Афганистаны нөхцөл байдал тогтворжихыг бид хүсэж байна, энэ нь нийтлэг ашиг сонирхолд нийцнэ. Талибууд хүлээн зөвшөөрөгдөхийг хүсэж байгаа бол 90-ээд оны үеийн үнэт зүйлийн чиг хандлагаасаа татгалзаж байгаа гэдгээ харуулах ёстой. Ингэж чадахгүй бол олон улстай тэд эв зүйгээ олж чадахгүй. 


2000-аад оны эхээр талибууд Бамиан хөндийд байх Буддагийн хоёр том хөшөөг дэлбэлэхээр шийдэх үед энэ балмад үйлдлийг эрс шүүмжилсэн цөөхөн орны нэг нь Монгол Улс байсан юм. Манай орон буддын шашныг дээдэлдэг, тиймдээ ч Буддын хөшөөг дэлбэлэх нь манай үнэт зүйлд халдсан хэрэг болсон. Түүнээс гадна, эдгээр хөшөөнүүд нь хүн төрөлхтний түүхийн дурсгал юм. Тухайн үед ихэнх орон чимээгүй л байлаа. Харин дараа нь есдүгээр сарын 11-+ний үйл явдал болсон. 


Талибуудын тухайд өнөөдөр дүгнэлт хийх хараахан эрт байна. Дэлхийн олон орон Кабулын шинэ эрх баригчидтай хэлэлцээ хийгээд эхэлсэн. “Талибан” энэ нөхцлийг ашиглан, зөв зүйтэй бодлого хэрэгжүүлж эхэлвэл талибуудад хандах хандлага өөрчлөгдөж болох юм. 


-Валдай клубийн хурлын үеэр та том гүрнүүдийн бодлого жижиг орнуудын ашиг сонирхолд сөргөөр нөлөөлж болзошгүй гэсэн байр суурийг илэрхийлсэн. Ийм тохиолдолд Монгол Улс Хятадтай ямар харилцаатай байхыг хүсэх байсан бэ? 


- Манай улс Орос төдийгүй Хятадтай ч стратегийн түншүүд. Ингэснээр, энэхүү асар том гурвалжин стратегийн түншлэл, итгэлцлийн орон зай болон хувирч байгаа юм. Танай орны Ерөнхийлөгч “том Еврази”-ийг цогцлоохыг уриалсныг бид дуртайяа дэмжиж байгаа. 


Бид “Монголын транзит”-ын санааг дэвшүүлж байгаа шүү дээ. Манай улс газарзүйн байрлалынхаа ачаар Орос, Хятадын хоорондын харилцааг бэхжүүлэх гүүр болж чадна. Хятад улс Торгоны замыг сэргээх “Нэг зам” санааг дэвшүүлж байгаа. Энэ төсөлд манай транзитын санаа нийцэж байгаа юм. Манай гурван орны бодлого харилцан нэгэндээ ашигтай. 

 

Г.Бямбасүрэн
 

Shuud.mn
Сонин хачин
Криллээр бичиж энэ тэр. Ахаахаха
2021-10-24
Bayaraa:
Энэ хүн жинхэнэ дипломатч хүн шүү дээ монголд боловсрол хэл хоёроороо бол энэ их хуралд байхгүй л хүн дээ хүнийг битгий муулж бай атаархаж хоросдогууд нь л ийм юм ярьж байгаа монгол хүний энэ муухай зан хэзээ арилж дуусана тэр цагт монгол хөгжинө түүнээс нааш хөгжил яриад яахаваа дотороо тамын тогооны ажилаа хийгээд л байвал хөгжинө гэж байхгүй дээ.
2021-10-24
ОРОС ХЯТАД МОНГОЛ ХОЛБОСОН ХУРДАН ГАЛТ ТЭРЭГ ХУРДАН ТАВЬ
2021-10-24
Hujaa Sanaa mon bnaa:
Hujaa huliiziin Sanaa bna.harin ter magtaad amaa bgaa hujaa luugiinhaa Amanda orj hailj uusaad mohoh bii de.hyatadiin hogjild oroh geed hyatadjij uusaj duusah bii de.har hyatadiin Sanaa mongol hvnd bol sain saihan zvils abchirj bgaagui shuu
2021-10-23
Vsegee solihgui shuu hurliizaa.:
Latiniig zahiin hvvhed ch suranaa.hamgiin gol ni bidenii deed veiin seheetenuud bichsen gaimhshigt uran zohioluud ene bicheg deer bgaa tul odoogoor solid hereg ogt bhgui shu. Tegvel bid saihan hel yruu naira romanuudaas salj orchin veiin hvvhed zaluus modon heltei ov soeloo medehgui hvmvvs bolonoo.
2021-10-23
Тэр кирилл үсэг оросуудтайгаа далд орог. Ирээдүй залуу үеэ бодож латин руу шилжих хэрэгтэй хар хятадын эрлийзээ
2021-10-23
Криллээр бичиж энэ тэр. Ахаахаха
Vsegee solihgui shuu hurliizaa.:
Latiniig zahiin hvvhed ch suranaa.hamgiin gol ni bidenii deed veiin seheetenuud bichsen gaimhshigt uran zohioluud ene bicheg deer bgaa tul odoogoor solid hereg ogt bhgui shu. Tegvel bid saihan hel yruu naira romanuudaas salj orchin veiin hvvhed zaluus modon heltei ov soeloo medehgui hvmvvs bolonoo.
УЦС ын талаар ярихгүй яасан мал вэ
2021-10-23
Энэ гэж нэг барзайсан царайтай тэнэг амьтан монгол улсын нэр хүндийг гадаад eртөнцөд мөн ч их унагах юмдаа.
2021-10-22
Авгай нь л панаалдуулаад явдаг юм байгааз. Бидний үгийг хятад орос 2 тоож сонсохгүй хөнжлийнхөө хэрээр жий
2021-10-22
Айлгах хүчгүй улсын үгийг хэн ч тоож сонсдоггүй юм. Ийм хүчгүй улс олон улсын тавцан дээр хэн ч биш. Хөгжөөд хүчтэй цэрэг армитай болсны дараа ийм том юм ярьж. Олон улсын сэтгэл зүй огт мэдэхгүй том дуугарвал бүгд шоолж инээгээл өнгөрнө ялаа дуугарахын чинээ юм болно
2021-10-22
ЧИМУУ ЗӨНДӨӨ Л ГАДААД ЯАМНЫ ГАДААД ХАРИЛЦААГ АТГАЖ ҮЗЛЭЭ.... ТЭЭД ЮУ ХИЙВ....... НЭГ Л ИХ ДИПЛОМАТ ЗАН..... ЯГ ШИЙДЬЕ БАРЬЯ ГЭХЭЭР ДҮЛИЙ ДҮМБЭ ЦАРАЙЛЧИХДАГ ПЯЗДУ
2021-10-22
Энэ хүн нас сүүдэр хэд вэ Ямарч байсан 65 нас давсан харагдаж бна
2021-10-22
зочин:
Oросууд 3-хан сая Mонголчууд үсрэнгүй хөгжилөөрөө дэлхийд цойлж байгаа Xятадын эдийн засгын хэлтэрхийнээс өмлөж идсээр байгаар Tомроод өөрстэй нь Aх дүүгийн журмаар биш энэ тэнцүү Hайзын журмаар ханддаг болчих вий гэхээс сүнс нь зайлдагш дэ.
2021-10-22
Hujaa Sanaa mon bnaa:
Hujaa huliiziin Sanaa bna.harin ter magtaad amaa bgaa hujaa luugiinhaa Amanda orj hailj uusaad mohoh bii de.hyatadiin hogjild oroh geed hyatadjij uusaj duusah bii de.har hyatadiin Sanaa mongol hvnd bol sain saihan zvils abchirj bgaagui shuu
Дунд нь хов хутгаж л чадах бх
2021-10-22
сайн ярьжээ
2021-10-22
100 гр архи модноос гарсан шүүдээ, сая сая USA $ аар хэмжигдэнэ шүүдээ.
2021-10-22