Д.Хаянхярвааг 40 сая төгрөгөөр торгож, нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээр хаслаа Монгол Цахиурын хөндийг байгуулах, коксжих нүүрсээ Энэтхэгт экспортлох санал тавилаа Консул Ц.Өнөрзаяа: Цаашид хохирогч охины асуудалд анхаарал хандуулж ажиллана ТББХ: Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүний үүрэгт ажлаас чөлөөлөх тогтоолын төслийг дэмжлээ БНХАУ: Хятадын эсрэг аймшигт дайн дэгдээж байсан Япон Тайванийн талаар мэдэгдэх эрхгүй Шадар сайд С.Амарсайхан аймгийн Засаг дарга нарт үүрэг өглөө Баян-Өлгий, Увс, Ховд, Төв аймгийн нутгийн зарим хэсэгт зудын эрсдэл их байна Орост халдлага үйлдэх гэж байсан Украины тагнуулчдыг баривчилжээ "Омикрон" эмнэлэг шинэ штаммын нэрийг өөрчлөхийг шаардан шүүхэд ханджээ Охиныг зодсон 4 хүүхдийн 2 нь шийтгэлгүй үлдэж, 2 нь тусгаарлагджээ
Цөлжилттэй тэмцэх лобби бүлгийн гишүүд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжинэ
2021-10-22 08:44

 

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ дахь Цөлжилттэй тэмцэх лобби бүлгийн гишүүдийг хүлээн авч уулзлаа.

 

Тус лобби бүлэг нь 13 гишүүнтэй бөгөөд цөлжилттэй тэмцэх зардлыг нэмэгдүүлэх, тусгай сан байгуулах, цөлжилттэй тэмцэх санхүүгийн тогтвортой эх үүсвэр, эрх зүйн орчныг бүрдүүлэх чиглэлд анхаарал хандуулан ажиллаж байгаа талаараа Монгол Улсын Ерөнхийлөгчид танилцууллаа.

 

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжиж байгаагаа илэрхийлэв.Монгол Улсын Ерөнхийлөгч “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг өрнүүлэх тухай Засгийн газарт чиглэл өгөх тухай зарлигийн хэрэгжилтийг хангах, цөлжилттэй тэмцэх, байгаль орчин, экосистемийн доройтлыг бууруулах чиглэлд хамтран ажиллахад бэлэн гэдгээ хэлэв.

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн хүрээнд ирэх сард ойн салбарын мэргэжилтнүүдийн үндэсний чуулганыг зохион байгуулах, мөн орон даяар мод тарьж ургуулах сургалтыг явуулах зэрэг ажлуудыг төлөвлөж буй талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар мэдээлэл өглөө.

 

Уулзалтын үеэр байгаль орчны доройтол, цөлжилтийн сөрөг үр дагавар, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний талаарх Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн заалтууд, тэдгээрийг үр дүнтэй хэрэгжүүлэх арга зам, шийдлүүдийн талаар дэлгэрэнгүй ярилцаж, хамтран ажиллахаар санал нэгдэв.

 

Shuud.mn
Сонин хачин