Гаитигийн Ерөнхийлөгчийг хөнөөсөн хэрэгт холбоотой этгээдийг баривчилжээ
2021-10-22

Гаитигийн Ерөнхийлөгч Жовенель Моизыг хөнөөхөн оролцсон байж болзошгүй Колумбийн хөлсний алуурчныг Ямайкаас баривчилжээ. Энэ талаар Juno7 портал мэдээлсэн байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, баривчлагдсан этгээд Ерөнхийлөгчийн ордонд нэвтрэн, түүнийг хөнөөсөн хөлсний алуурчдын дунд байсан гэнэ. Сэжигтнийг Марио Антонио Паласиос гэх бөгөөд түүнийг Гаити руу шилжүүлсэн эсэх нь тодорхойгүй байна. 

 

Энд дуулгахад, Гаитигийн Ерөнхийлөгч Жовенель Моиз долдугаар сарын долооны өдөр бусдын гарт амиа алдсан юм. Түүний өргөө рүү халдаж, улмаар шархдуулсан бөгөөд эмнэлгийн тусламж авч чадалгүй нас баржээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин