Малын хулгайчдыг давтан гэмт хэргийн үйлдэл дээр нь барилаа
2021-10-22

 

Налайх дүүргийн нутаг дэвсгэрт өчигдөр буюу 10 дугаар сарын 21-ний өдрийн 22.00 цагийн орчим Эрүүгийн цагдаагийн алба, Төв, Хэнтий аймаг дахь цагдаагийн газар болон Налайх дүүрэг дэх цагдаагийн хэлтсийн алба хаагчид хамтран урьд нь 2-7 удаагийн мал хулгайлах гэмт хэрэгт ял шийтгэгдэж байсан “А”, “Д”, “М”, “А”, “Б” нарын бүлэг этгээдүүдийг бусдын зургаан тооны бод малыг хулгайлан тээвэрлэж явахад саатуулан үйлдэл дээр нь баривчилжээ.

 

Урьдчилсан байдлаар уг этгээдүүд нь 10 хоногийн өмнө Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутаг дэвсгэрээс бусдын 9 тооны үхэр хулгайлж, нядалж зарсан нь тогтоогдоод байна. Иймд хүйтний улирал эхэлж, иргэд идшээ бэлтгэх энэ цаг үед малын хулгайн гэмт хэрэг өсөх чиг хандлагатай байдаг тул мал бүхий иргэд Та бүхэн өөрсдийн эд хөрөнгө, цаашлаад үндэсний баялаг болсон мал сүргээ байнгын хариулга, маллагаатай байлгахыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

 

 

Shuud.mn
Сонин хачин
Баь:
ЯГ 3ӨВ_ Нүүрийг ил гаргахгүй болохоор л дахин давтан үялдээд байгаа юм.
2021-10-24
My stepmom:
D
2021-10-24
х:
хулгаачаар дүүрсэн орон бол монгол нам нам дагасан өлөн хулгаачууд улс орноо нь сөгөөжииндөөө
2021-10-23
My stepmom:
D
Eh oron ezen Chinggis yarij tseejee deldsen hulgaichuud eleg negtniihee mal surgiig hulgailj baidag huurnuud.
2021-10-23
1:
Нүүр царайг нь ил гаргаад нутаг усынхан нь бузрыг нь мэдээсэй. Ийм сүг төрүүлж өсгөж байдаг ямар эх эцэг байдаг байнаа.
2021-10-22
малчин хүн:
Муусайн хулгайчдыг үхсэнд нь нэр ус зүс царайг нь нуудаг юм. алдсан нь хүн 10тамтай авсан хүн ганц тамтай гэж олох хүн хардаж байхаар авсаныг мэдмээр байшт
2021-10-22
Баь:
ЯГ 3ӨВ_ Нүүрийг ил гаргахгүй болохоор л дахин давтан үялдээд байгаа юм.
Монгол:
Лалруудын нүүрийг ил гарга, зурагтаар гарга
2021-10-22