IT дэлхийн наадамд монгол залуус түрүүллээ
2021-10-22

 

“IT паралимпиад-2021” хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн IT дэлхийн наадмын “Creative” төрөлд монгол залуус түрүүлж, тэргүүн байр эзэллээ.

 

Тус наадмын Creative буюу робот машины төрөлд манай холбооны гишүүн, төслийн ажилтан Ш.Самдан ахлагчтай багийнхан ТЭРГҮҮН байранд орлоо. Роботын хөгжүүлэлт, кодчлох ажлыг хариуцсан Ш.Самдан маань 23 настай Юнисофт ХХК-гийн захирал юм.

 

 

Мөн тэмцээнд залуусыг оролцуулах ажлын амжилттай, идэвхитэй зохион байгуулсан Сонсголын бэрхшээлтэй иргэдийн соёлын төв ТББ, Гүйцэтгэх Захирал Ж.Дуламсүрэн “Шилдэг хувь нэмрийн шагнал” хүртлээ.

Shuud.mn
Сонин хачин