ВИДЕО: Робот зураачийг баривчилжээ
2021-10-22

Зураг зурж, баримал бүтээх чадвартай Британийн хүн төст робот Ай-Да Египетийн гааль дээр саатуулагджээ. Энэ талаар ВВС агентлаг дамжуулсан байна.

 

Ай-Даг Гиза цац суварга орчимд нээгдэх уран сайхны үзэсгэлэнгийн нээлт рүү авч явж байсан бөгөөд харин Египетийн хэлчид зураач роботыг тагнуулын хэрэгсэл хэмээн сэжиглэж, түүнийг баримлынх нь хамт 10 өдөр саатуулах байранд хорьжээ. Ингээд энэ хэрэгт дипломатууд оролцохоос аргагүй болсон гэж ВВС дамжуулсан байна. 

 

Хил гаалиар нэвтрэх үед роботоос чухам ямар асуудал илрүүлсэн нь одоо хэр нь тодорхойгүй гэнэ. Гагцхүү "аюулгүй байдалд аюул занал учруулж болзошгүй" гэж хилчид роботыг сэжиглэсэн байна. Ай-Да роботыг тагнуулын схемийн нэг хэсэг гэж үзсэн гэх мэдээлэл байгаа ч хилийн алба одоо хэр нь албан мэдэгдэл хийгээгүй аж.

 

Дипломат хүчин чармайлтын дүнд Английн математикч Ада Лавлейсийн нэрээр нэрлэгдсэн Ай-Да роботыг 10 хоногийн дараа гаалиар нэвтрүүлж чадсан гэнэ. Ай-Да нь орчин үеийн урлаг бүтээдэг, өөрөө орчин үеийн урлагийн бүтээл болох дэлхийн анхны роботод тооцогддог. Энэ уран бүтээлч роботыг Британийн урлагийн эксперт Эйден Меллер бүтээжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин