ЭМЯ: Архаг суурь өвчтэй хүмүүсийн вакцинд хамрагдалт хангалтгүй байна
2021-10-22 11:02

 

ЭМЯ-наас коронавирус халдварын цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. 

 

Улсын гуравдугаар төв эмнэлгийн ерөнхий захирал Ц.Төмөр-Очир:

 

-Эрүүл мэндийн сайдын тушаалаар өнгөрсөн дөрөвдүгээр сараас эхлэн коронавирусийн халдвараар өвчилсөн иргэдийг хэвтүүлэн эмчлэх тусламж үйлчилгээг үзүүлж байна. Энэ хугацаанд 1800 орчим иргэдийг эмчлээд байна. УТГЭ-ийн хэмжээнд нийт эмчлэгдэж байгаа тохиолдлын 18-20 хувь нь биеийн байдал нь нэн хүнд хүмүүс эмчлэгдэж байгаа. Үүнээс харвал коронавирус халдварын хүнд нөхцөл байдал үргэлжилсэн хэвээр байна. Нас баралт буурахгүй байгаа нь архаг суурь өвчтэй хүмүүсийн вакцинд хамрагдалт хангалтгүй, гуравдугаар тунгийн вакцинд хамрагдахгүй байгаатай холбоотой. Эрүүл мэндийн сайдын тушаалаар эмнэлзүйн зөвлөх баг ажиллаж байгаа.

 

НЭМГ-ын Орлогч дарга Ж.Отгонболд:

 

-Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд нийт хүн амын 18.9 хувь нь дархлаажуулалтын сэргээх тун буюу гуравдугаар тунд хамрагдсан байна. Дүүргээр нь танилцуулбал, 

 

  • Баянзүрх дүүрэг: 23 хувь

  • Баянгол дүүрэг:  20 хувь

  • Хан-Уул дүүрэг: 26 хувь нь дархлаажуулалтын сэргээх тунд хамрагдсан байна. 

 

М.Насан 

 

 

Shuud.mn
Сонин хачин