АНУ-ын дуунаас хурдан пуужингийн туршилт бүтэлгүйтжээ
2021-10-22

Пүрэв гарагт дуунаас хурдан зэвсэг тээсэн пуужин тээвэрлэгч ажиллагаагүй болсны улмаас дуунаас хурдан зэвсэг бүтээх Пентагоны хөтөлбөр бүтэлгүйтсэн гэж туршилтын үр дүнг мэдсэн хоёр эх сурвалжаас авсан мэдээлэлтэйгээр Ройтерс агентлаг дамжуулжээ.

 

Эх сурвалжуудын мэдээлснээр, туршилтын үеэр агаар мандлын дээд давхаргууд руу хөөргөж, дараа нь дууны хурднаас тав дахин их 6200 км/цагийн хурдтайгаар байндаа хүрэх дуунаас хурдан нисэх аппаратыг шалгахаар төлөвлөж байсан гэнэ. Өмнөх төрлүүдээс ялгаатай нь дуунаас хурдтайгаар нисэх үед аппаратын тогтвортой нислэгийг хангахын тулд орж ирж буй агаарыг шахах технологийг энэ пуужинд ашигласан байна.

 

Энд дуулгахад, АНУ болон дэлхийн тэргүүлэгч гүрнүүд сүүлийн жилүүдэд дараагийн үеийн дуунаас хурдан зэвсэг бүтээх ажлаа эрчимжүүлж байгаа юм. Хятад улс гэхэд л цөмийн хошуу тээвэрлэх чадвартай дуунаас хурдан зэвсэг туршсан гэж Financial Times сонин мэдээлж байлаа. Үүнээс хэд хоногийн дараа, 10 дугаар сарын 20-ны өдөр АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Хятадын дуунаас хурдан пуужинтай холбоотойгоор санаа зовниж байгаагаа илэрхийлсэн юм. Харин Хятадын Гадаад хэргийн яам дуунаас хурдан пуужин туршсан гэх мэдээллийг няцаажээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин