Б.Баярсайхан: Сайд нар баг нэрээр баахан хулгайч шахдагаа болих хэрэгтэй
2021-10-22

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгийн өргөн мэдүүлсэн Төрийн албаны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Тус хуулийн төсөлд төрийн албаны зарим чиг үүргийг Засгийн газарт шилжүүлж, төрийн албаны шалгалтыг улирал тутамд зохион байгуулж байхаар тусгажээ.

 

Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хууль санаачлагчаас хариултаа авч байна.

 

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: Ер нь Төрийн албаны хуулиа хүчингүй болгож, Төрийн албаны зөвлөлийг татан буулгачихвал яасан юм бэ, нэр зүүж байхаар. 2017 онд баталсан Төрийн албан хууль мерит буюу шатлан дэвших зарчмыг хуульчилсан. Бүр тодорхой жил тавьсан. Тухайлбал, Төрийн нарийн бичгийн даргын түвшний тэргүүн түшмэлийн албанд томилогдохын тулд төрийн албанд 16 жил, удирдах албанд 8 ажилласан байх ёстой.  Гэтэл хуулиар тавьсан ажилласан жилийг алга болгосон байна. Тодохой хувиар дүйцүүлж тооцно гэчихээд хэдэн хувь нь тодорхойгүй. Тэгээд тодорхой хувийг Засгийн газар шийднэ гэж байна. Засгийн газар дураараа загнаад янз бүрийн томилгоо хийгээд байгаа учраас УИХ хуулиар хугацааг хатуу зааж өгсөн юм. Үүнийг байхгүй болгож байна.

 

 

Төрийн албаны гол зарчим чинь шалгалт өгч орох ёстой. Засгийн газрыг дураараа аашлуулахгүй, хянахын тулд УИХ-ын харьяа Төрийн албаны зөвлөл гэж байгууллага байгаа. Харин энд ажиллаж байгаа хүмүүс хяналт хийж чадахгүй, үлбийсэн байгаа. Үүний гор нь өнөөдөр төрийн албанд шалгалт өгөөгүй 1036 хүн томилогдсон байна. Энэ төрийн албаны зөвлөлийн арчаагүй байдлынх. Гэтэл одоо бүр УИХ-ын хяналтаас гаргах гэж байна. Засгийн газар УИХ-ын хяналтаас хангалттай гарчихаад байна.

 

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг:  Төрийн албаны зөвлөл шалгалтаа авдгаараа аваад, хүмүүсээ томилно. Шалтгалтгүйгээр томилох мэт буруу ойлголт төрүүлж болохгүй. Зөвхөн яам, агентлагийн асуудал биш. Сум орон нутагтаа олон жил ажилласан хүмүүс аймагтаа ажиллах эрх нь байдаггүй. Цаана нь байгаа  олон салбарын хүмүүсийн эрх ашиг хөндөгдөөд байна. Салбар салбарын мэдлэг чадвартай хүмүүсийг төрийн албанд ажиллах эрхийг хуулиар хаачихаад байна.

 

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: Төрийн албаны хуулийн гол үзэл санаа  бол төрийн жинхэнэ албан хаагч улс төрөөс хараат бус, тусдаа байх ёстой. Одоо үүнийг “будаа” болгох гэж байна. “Улс төрийн албан тушаалд ажилласан хугацааг төрийн жинхэнэ алба хаасан хугацаанд дүйцүүлэн тооцно” гэж байна. Өөрөөр хэлбэл улстөрчид төрийн мэргэшсэн алба руу орох үүд хаалгыг цэлийтэл нээх гэж байна. Төрийн мэргэшсэн албыг улс төрийн байгууллага болгох гэж байна.

 

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: Төрийн албаны шинэчлэлийг сайн ойлгож, мэдэрч, ухаарах цаг болсон байна. Төрийн албаны хуулийг амьдрал дээр хэрэгжүүлэх гэхээр олон асуудалтай тулгардаг. Монголын төрд чадвартай, сэтгэлтэй, мэдлэгтэй хүмүүсийн ажиллах боломжийг хаасан юм байна. Тэгээд чадваргүй, мэдлэггүй, сэтгэлгүй хүнд сурталнууд олон жил ажилласнаараа түрүү бариад ширээ сандалтай зууралддаг төртэй болсон. Өөрөөс нь мэдлэггүй, чадваргүй хүмүүс толгой дээр нь гарч суучихаад байгаа учраас ард иргэд бухимдаад байна. Сургуулийн шилдэг сайн захирал яагаад аймгийнхаа боловсролын газрыг удирдаж болдоггүй юм бэ. 

 

Монголын төрд 200 000 мянган хүн ажиллаж байгаа. Үүнээс чадварлаг, шилдэг нь яагаад төрийн захиргааны албанд дэвшиж ажиллаж болдоггүй юм бэ. Монголын төрд шинэ салхи, шинэ менежмент оруулах боломжийг бий болгох ёстой. 

 

 

УИХ-ын гишүүн Н.Учрал: Төрийн албанд сайн ажиллаж байгаа хүмүүс бий. Гэхдээ салхи оруулахгүйгээр, энэ хайрцгандаа бүгдийг чаддаг гэж өнөөдрийг хүрсэн. Тиймээс Ё.Баатарбилэг гишүүний хуулийг бүрэн дэмжиж байна. Салбартаа мэргэшсэн байдал маш чухал. Төрийн албаны өнөөдрийн хуулиар ХХААҮЯ-нд насаараа газрын дарга хийсэн хүн ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга болох боломжтой. Тэр салбарыг огт мэдэхгүй ч төрийн албанд ажилласан жилтэй гээд хаа хамаагүй томилдог. Хэдхэн хүн ээлжлээд дарга болдог байдалтай байна. Салхи оруулах хууль хэрэгтэй байна.  

 

УИХ-ын гишүүн Баярсайхан: Энэ хуулийн төслийг дэмжиж байна. Төрийн албанд хүн авахдаа сонгон шалгаруулалтад эхлээд анхаарах хэрэгтэй байна. Зөв хүн авах асуудал.  Дараа нь ажлыг нь үнэлэх дүгнэх шаардлагатай байна. Төрийн албаны зөвлөл ажлаа хийж, үнэлгээ дүгнэлтэд нь төр оролцдог байх ёстой. Мерит зарчмаа зөв ойлгож, ур чадвар, ёс суртахуун, хичээл зүтгэлд нь үнэлгээ өгч, цааш ажиллах эсэхийг нь тодорхойлох шаардлагатай.

 

 

Дараа нь хариуцлага тооцох зарчим. Энэ бол манай улсад үнэхээр замбаараагаа алдсан. Нэг сайдын дагуулж ирсэн газрын дарга идэж ууж, самарч самарч явдаг. Ажлаа өгөөд явахаар араас нь өшиглөөд яахав, унасан дээр нь дэвслээд яахав гэдэг. Тэр хүнийг ажлаас нь чөлөөлж, хариуцлага тооцдог байдал тогтчихлоо. Авлига авч, ашиг сонирхлоор улсыг хохироосон бол ажлаа өгөхөөс гадна хариуцлагаа хүлээж, төлбөр мөнгөө тооцдог байх зарчим хэзээ үйлчлэх юм бэ. Ингээд зогсохгүй өөр яаманд албан тушаал ахиад, өөр салбарыг самраад явчихдаг. Тиймээс УИХ, ТАЗ энэ дампуу байдлыг зогсоохгүй бол ард түмний нэхээд байгаа ёс суртахуун, төрийн үйлчилгээ тогтохгүй.

 

Сайд нар багаа дагуулж ирнэ гэсэн нэрээр баахан хулгайч нар авчирч, яам, тамгын газарт шахдагаа өөрсдөө болих хэрэгтэй.

 

Б.Хэрлэн

 

Shuud.mn
Сонин хачин
ЗГ шалгах:
Дандаа Хуурамч бичиг баримггай хүмүүс бна лээ Хувийн их дээд сургуулиаас авсан шалгааоаа ТАЗ өвлөлөө
2021-10-23
ТАЗ анхаар:
ТАЗ хуурамч бичиг баримтийг сайн шалгах хэрэгтэй маш олон тийм хүмүүс ТА нд орсон бна шүү мөнгөөр худалдаад авчихсан дипломтой хүмүүс маш их
2021-10-23
зочин:
ТАЗөвлөл маш муу ажиладаг, хуулиа хэрэгжүүлдэгүй. Гэхдээ төрийн албыг ганц завхруулж байгаа нөхөд нь УИХ-ын гишүүд, сайд дарга та нар шүү. УИХ-ын гишүүн бүгдийг мэддэг, ажилд хүн авах гээд мэдэхгүй юм байхгүй. Хулгайчууд нь ямар нэг арга залиар бөгсийг нь долоож байгаа ажилд ордог нь үнэн шүү
2021-10-23
Ih hural:
Ajillasan jiliin shaardlaga 50% duutsuuldegiig bolih heregtei. Ter ih turshlaga, medleg, ur chadvar, salbaraa medeh huniig 50%-laj mangar batsaanaar duitsuulj solij bgaag bolih heregtei.
2021-10-23
ЗГ шалгах:
Дандаа Хуурамч бичиг баримггай хүмүүс бна лээ Хувийн их дээд сургуулиаас авсан шалгааоаа ТАЗ өвлөлөө
ТАЗ анхаар:
ТАЗ хуурамч бичиг баримтийг сайн шалгах хэрэгтэй маш олон тийм хүмүүс ТА нд орсон бна шүү мөнгөөр худалдаад авчихсан дипломтой хүмүүс маш их
Uih:
Uneheer said darga nar 10,20 jil ajillasan humuusiig shahaj turd ajillaj uzeegui, ajillasan jiluudee nemj nemj arai gej 3,4 jil ajillasan geh hog shaaruudiig shahaj baigaa. Ter dundaa turiin nariinuudiin hun todotgoltoi belchsen maluud zunduu. Turiin albanii zuvluliig nom jurmaar ni ajillah bolomj olgooch. Zasag uuruu huuli zurchsun butelgui tomilgoogoo zogsooh heregteu
2021-10-23
УИХ-д:
Гишүүд нэртэй та бүгд л бантан зуурчихаад дараа нь шударга дүр эсгэж "ард түмэн", "улс эх орон" -ы эрх ашиг гэж хаацайлахаа болино уу. Төрийн албаны хуулиа та нар л өөрчилсөн . Ард түмэн бид өөрчлөөгүй шүү
2021-10-23
Түшмэл нь хааныгаа цугларсан олны өмнө шалдан гаргаад хааны хувцас гоё байна гэхэд бүгд даган хааны хувцас гоё байна хэмээн шагшин уухайлцгаахад нэг хүү " хаан шалдан байна" гэж хашгирчээ. ТАЗ, АТГ шалдан байна гэж би хашгирч байна
2021-10-22
Бас алуурчин
2021-10-22
Мэдэхгүй салбартаа томилогдсон сайд нар орон тооны болон орон тооны бус зөвлөх гэж хэдэн хүн авчирч яаж ийгээд цалинжуулчихдаг. Дээр нь намынхан болон садан төрөл, найз нараа бас гайгүйхэн шиг албан тушаалд томилох арга олдог. Дорлигжав л гэхэд БХЯ-нд ирэнгүүтээ Элбэгдоржийн ахыг авчирч санхүүгийн даргаараа тавиад л далдуур ажиллагаагаа эхэлж байсан. Энэ мэтээр эхлээд хамтран луйвар хийгчдээ авчраад далдуур ажиллагаагаа эхэлдгийг хүн бүр мэднэ. Тиймээс үүн дээр маш хатуу хяналт тавьдаг байх хэрэгтэй.
2021-10-22
Ганбат:
Сонгуулийн дараа төрийн албийг дураараа сольдог жишигтэй болж тогтсон орон нутагт
2021-10-22
нотолгоо:
Улсын төв эмнэлгийн даргаар Мөнхсайханы ажиллаж байх үеийн санхүүд шалгалт оруулахад 3-4 тэрбумыг самарёан баримт нотолгоо гарнаа. 20ч билүү гучин хулгййчдаа дагуул ирээд тус эмнэлэг шахаж гар хөлийн үзүүлтээ зарсныг ч ажилчид нь билээхэн хэлээд өгнөө
2021-10-22
яг үнэн шүү:
хан гэх залуу гэмтэл согоийн эмнэлэгт даргаар томилогдон очихдоо багаар ажиллах нэрээр 20 ч гэлүү дөч гэлүү хулгай нарыг дагуулж сөрсөн. Дараа нь 1-р эмнэлэгт мөн 20-иод хүн дагуул хөрөнгө мөгигй самарсан. Мөнхсайхан үеийн сэнхүүд шалгалт оруулбал лавтай 3-4 тэрбумыг самарсан. баримт нь төвөггүй гарах биз.Энэ мэтээр самрагчдыг давруулж ерөнхийлөгч зөвлөхөө болох нь ямар учир байна.ерөнхийлөгч маань заавал хулгайн мөнгөөр хэрэг байна уу!!!? Монгол түмэн ахуй хангамжийг нь өгөөд л байгаа биздээ
2021-10-22
нотолгоо:
Улсын төв эмнэлгийн даргаар Мөнхсайханы ажиллаж байх үеийн санхүүд шалгалт оруулахад 3-4 тэрбумыг самарёан баримт нотолгоо гарнаа. 20ч билүү гучин хулгййчдаа дагуул ирээд тус эмнэлэг шахаж гар хөлийн үзүүлтээ зарсныг ч ажилчид нь билээхэн хэлээд өгнөө
Энх:
Төрийн алба гэх сайхан нэртэй газар үл бүтэх хүн зөндөө бна даа, хянаж шалгадаг газар алга даа
2021-10-22
Зочин:
Төрийн албан хаагчыг улс төрийн албан тушаалтан буюу сайд, ЗД нар томилохыг болиулж ТНБД, тамгын газрын дарга томилдог болох хэрэгтэй. Эдгээр албан тушаалтан бол төрийн дээд албан тушаалтан бөгөөд салбарынхаа боловсон хүчний бодлогоо барьж явах ёстой. ТАЗ нь үүнд хяналт тавьдаг байж болох юм. Тухайн байгууллагын хүний нөөцийн захиралд хөндлөнгөөс нөлөөлөөд дурын хүн тавьвал тэр байгууллага дамдуурна биздээ
2021-10-22
Зочин:
Эд нар уул нь маш зов юм яриад байх юм даанч мордох хун торийн албаны зовлол гэж алга даа ямарч чадваргуй салбараа мэдэхгуй хумуус ажиллаж бна шуу дээ шалгалт авах хэрэгтэй шинэчлэл хийх нь зов шуу дээ
2021-10-22
ЭРУУЛ МЭНДИИН ГАЗАР 20 Ш АРХИ ВИСКИ 2 САЯАР АВЖ НАИР ХИЖ БНА
2021-10-22
зочин:
хулгайчдаа Хаянхярваа шиг нэгжүүлээд зайлуулаад байгаач
2021-10-22
жинхэнэ монгол:
яг үнэн
2021-10-22
Төрийн албаны зөвлөлийн дарга нь миеэгийн тэжээвэр баатарзориг гэж өлбиййййсөн пялдага байхад төрийн алба хэзэээ ч цэвэршихгүй.
2021-10-22