COVID-19: Өвөр Монголд 15 тохиолдол нэмэгдэж, хяналтын арга хэмжээг үргэлжлүүлж байна
2021-10-22

Пүрэв гарагийн 10.00 цагаас баасан гарагийн 07.00 хүртэлх хугацаанд Өвөр Монголд коронавирусийн халдварын дотоодын халдвар 15 бүртгэгдсэн талаар Global Times сонин орон нутгийн эрүүл мэндийн комиссоос авсан эх сурвалжтайгаар мэдээлжээ. 

 

Орон нутгийн эрүүл мэндийн комиссын мэдээлэлд өгүүлснээр, 14 тохиолдол нь Эзнээ хошуунд гарсан бол нэг тохиолдол нь Эрээн хотод бүртгэгдсэн байна. Эрээн хотод гарсан нэг тохиолдол нь өмнө нь халдвар авсан хүний хавьтал болж, эмнэлгийн хяналтан дор тусгаарлагдаж байсан хүнээс илэрчээ.

 

Харин Эзнээ хошуунд бүртгэгдсэн бүхий л тохиолдлууд нь тус бүс нутагт халдвар илрүүлэх зорилгоор олон нийтийг шинжилгээнд хамруулах үеэр илэрсэн байна. Халдвар илэрсэн бүхий л хүмүүсийг эмнэлэгт хэвтүүлэн эмчлүүлж байгаа бөгөөд халдвар илрүүлэх арга хэмжээ үргэлжилж байгааг Global Times мэдээлжээ. Эх сурвалжийн мэдээлснээр Эзнээ хошуунд бүх нийтийг шинжилгээнд хамруулах ажлын гурав дахь шат баасан гарагийн найман цагаас эхэлсэн байна. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
х:
хужаагууд одооо өөрсдиин хорондооо жоохон хордсон болж жүжиглэж байна ууу дэлхииин гай хүн хогууд баасны ялааануууд бүх улс орнооос уучлалт гуй эсвэлтөлбөр төл хорныхооо төлөөө
2021-10-23
Болд:
Хятад улс нүүрсний хомсдолд ороод манайхаас авах нүүрсээ нэмэхээр шийдсэн мөртлөө 1тэрбум 444 сая хүнтэй байж Эрээнд 4-15 ковид гарлаа гэж хилээ хааж онцгой арга хэмжээ авч байгаа нь Хятад улс нэг ч гэсэн иргэнээ алдахгүй гэсэн төрийн бодлогын илэрэл. Гэтэл манайх 3сая 330 мянган хүнтэй. Короно Хятадад гарах сургаар яаж сүржигнэж байлаа. Гэтэл өнөөдөр ковид тархаж өдөр бүр мянга мянган тохиолдол илэрч арав араваараа нас барж байхад ямар цалгар назгай хэнэгүй болж байна. Монголын Төр бодлого байна уу
2021-10-22