Сум алдсан Алек Болдуин кинондоо санамсаргүйгээр хүн хөнөөсөн хүний дүр бүтээж байгаа гэнэ
2021-10-22

Америкийн Нью-Мексико мужид "Rust" киноны зураг авалтын үеэр сум алдаж, зураглаачаа буудан хөнөөсөн жүжигчин Алек Болдуинаас цагдаагийнхан мэдүүлэг авсныхаа дараа түүнийг явуулсан байна. 

 

"Ноён Болдуинаас мөрдөн байцаагчид мэдүүлэг аваад, дараа нь явуулсан. Түүний эсрэг ямар нэг хэрэг үүсгээгүй" хэмээн Санта-Фе хотын цагдаагийн газрын төлөөлөгч мэдэгдсэнийг  Deadline дамжуулжээ. 

 

Холливудын нэрт жүжигчин Алек Болдуин зураг авалтын үеэр буунд байлдааны сум байгааг мэдэлгүй зураглаачаа буудан хөнөөж, найруулагчаа шархадуулсан юм. Энэ буу хоосон сумаар цэнэглэгдсэн байх ёстой байсан мөн Болдуин ямар сумтайг ч мэдээгүй байсан гэнэ. Зураг авалтын талбай дээр ашиглагдаж буй зэвсгийн аюулгүй байдлыг найруулагчийн туслах, тусгаөй мэргэжилтэн хариуцдаг аж.

 

Зураг авалтынх нь үеэр санамсаргүйгээр хүний амь хөнөөсөн хэрэг гарсан "Rust" кинонд ч мөн санамсаргүй аллагын тухай гардаг гэнэ. Кинонд эцэг эх нь нас барсны дараа өнчин үлдсэн 13 настай хүү,  дүү болон хүний амь санамсаргүй хөнөөсөн өвөөтэйгээ  хамт зугтдаг талаар гардаг гэнэ. Санамсаргүй хүний амь хөнөөсөн өвөөгийн дүрд Алек Болдуин тоглож байгаа аж. 

 

Энд дуулгахад, киноны зураг авалтын үеэр хүний аминд хүрсэн цорын ганц тохиолдол нь энэ биш юм. 1983 оны 10 дугаар сард "Үгсэн хуйвалдаан" цувралын зураг авалтын үеэр жүжигчин Жон Эрик Хексам хоосон буугаар толгой руугаа буудах хэсгийн зураг авалтын үеэр буу нь сумтай байж тааран, амиа алдаж байв. Мөн 1993 онд Брюс Лигийн хүү Брэндон Ли "Хэрээ" кинонд буудуулдаг хэсгийн зураг авахуулах үед мөн л сумтай буу таарч, амиа алдаж байлаа. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Morgan:
With so much in my heart I am here to express myself on how Priest Salami saved my marriage from divorce. Myself and my husband were having some misunderstanding and it was tearing our marriage apart to the extent my husband was seeking a divorce. So I have no option other than to go to the internet to seek a solution to my problem. It was there I came across Priest Salami details and about how he has helped a lot of people by restoring their relationship. I contacted Priest Salami and in less than 48 hours my husband cancelled the divorce papers. Now myself and my husband live together in peace and harmony all thanks to Priest Salami for saving my marriage from breaking up. Priest Salami contact information are via email: purenaturalhealer@gmail.com. Whatsapp number: +2348143757229
2023-02-01