АНУ-д зурагнаас болж 10 настай охиныг баривчилжээ
2021-10-23

Америкийн иргэний эрх чөлөөг хамгаалах холбоо Хавай дахь боловсролын салбарын бодлогыг өөрчилж, 10 настай өнгөт арьст охин болон түүний ээжид учруулсаны төлөө нөхөн төлбөр төлөхийг шаардаж байгаа гэнэ. Энэ шаардлага нь 10 настай охиныг өөрийг нь гомдоосон ангийнхаа хүүхдийг шоглож зурсны төлөө баривчилсан хэрэгтэй холбоотой гэж CNN агентлаг дамжуулжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, энэ хэрэг 2020 онд Гонолулугийн нэгэн сургуульд болжээ. Өнгөт арьст охины зурсан зураг дээр дүрслэгдсэн сурагчийн эцэг эх охины эсрэг гомдол гарган, шийтгэхийг шаардсан байна. Улмаар цагдаагийнхан охины гэрт очин, түүнийг гавлан баривчилсан аж. Мөн хэсэг рүү хүргэхдээ охиноо харах болмож өгөөгүй гэж ээж нь мэдүүлсэн байна.

 

Америкийн иргэний эрх чөлөөг хамгаалах холбоо энэ сөргөлдөөнийг шийдвэрлэх боломжтой байсан, ийм хэтийдсэн арга хэмжээ авах ямар ч шаардлагагүй байсан гэж үзэж байгаа аж. Ингээд энэ холбоо боловсролын газар, цагдаа, ерөнхий прокурорын эсрэг гомдол гаргажээ. Түүнчлэн баривчлагдсан охины ар гэрт 500 мянган долларын нөхөн төлбөр төлөх ёстой гэж хүний эрхийг хамгаалагчид үзэж байгаа аж.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Харанхуй бүдүүлэг хар арьстнууд болж бүтэхгүй зүйлд үргэлж хутгалдаж явах юмаа. Болж бүтэхгүй зүйл хийсний төлөө баривчлах гэхээр хүний эрхэнд халдлаа гээд хуцах юмаа.
2021-10-24