КОВИД-19: 1321 иргэнээс халдвар илэрч, 17 хүн нас барлаа
2021-10-24

 

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын 2021 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн тоон мэдээллийг гаргалаа. Энэ өдөр шинээр 1321 хүнээс халдвар илэрчээ. Шинээр батлагдсан тохиолдлуудын 753 нь Улаанбаатарт, 568 нь орон нутагт бүртгэгджээ. Мөн халдварын улмаас 41-80 насны 17 хүн нас барлаа. Ингэснээр нийт нас баралт 1587 болов. 

 

Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 18 786 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэдний 8938 хүний биеийн байдал хөнгөн бол 362 хүний бие нэн хүнд байдалтай байна.

 

 

Shuud.mn
Сонин хачин