Байшин шатаж дөрвөн хүн амиа алджээ
2021-10-25

 

Баянзүрх дүүргийн 2 дугаар хороонд байшин шатаж дөрвөн хүн амиа алдлаа. Тодруулбал, өнөө өглөө 04:04 цагт байшин шатаж байна гэсэн дуудлага Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтэст иржээ. Дуудлагын дагуу очиход иргэн Д-ий 3х5 метрийн хэмжээтэй байшин, "Королла” загварын суудлын автомашин шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан байна.

 

Уг гал түймэрт  дөрвөн хүн өртөж нас барсан тул цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн. Нас барсан иргэдийн овог нэр, насыг тодруулахаар Цагдаагийн байгууллага ажиллаж байгаа аж. 

Shuud.mn
Сонин хачин