Хойд Солонгост төрийн эргэлт гарсан гэх мэдээллийг няцаав
2021-10-25

БНАСАУ-д төрийн эргэлт гарсан талаарх мэдээллийг Америкийн Globe хэвлэлээс иш татан олон улсын хэвлэлүүд мэдээлжээ. Энэ мэдээлэлд Ким Жон Уны дүү төрийн эргэлт хийсэн бөгөөд сүүлийн үед болсон арга хэмжээнүүд дээр Ким Жон Унтай адилхан хүн дүр эсгэж байгаа хэмээн мэдээлсэн байна. Үүний баталгаа нь Хойд Солонгосын удирдагчийн гадаад төрхөнд өөрчлөлт орсон хэмээн хэвлэлүүд мэдээлжээ. 

 

Тодруулбал, энэ оны тавдугаар сарын зургаанаас зургадугаар сарын тавны хооронд Ким Жон Уны дүү Ким Ё Жон төрийн эргэлт хийж, Ким Жон Уныг албан тушаалаас нь түлхэн унагасан гэж мэдээлсэн байна.

 

Харин энэ мэдээллийг Өмнөд Солонгосын Үндэсний тагнуулын алба өөрсдийн цуглуулсан мэдээлэл дээр үндэслэн няцаажээ. Түүнчлэн БНСУ-ын Засгийн газрын өөр нэг албан тушаалтан "Хойд Солонгост төрийн эргэлт гарсан" гэх мэдээлэл үнэнд нийцэхгүй гэж мэдэгдсэнийг Ёнхап агентлаг дамжуулсан байна. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин