Явган хүний зам хаасан хашааг татах шаардлага хүргүүллээ
2021-10-25
Гэрэл зургуудыг MPA.MN

 

Төв шуудангийн урд баригдаж буй барилгын хашаа стандартын шаардлага хангахгүй, орчны аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж буй учраас Хот байгуулалт, хөгжлийн газраас Улаанбаатар пропертиз компанид дөрөв, зургаадугаар сард хоёр ч удаа шаардлага хүргүүлжээ. Энэ шаардлагын дагуу тус компани барилгын хашаа барихдаа эзэмшил газраасаа хэтрүүлэн, явган хүний замыг хааж барьжээ. Тиймээс өнөөдөр хашаагаа татах шаардлагыг хүргүүллээ. Тус шаардлагыг өнөөдрийн дотор биелүүлэх ёстой. Харин албан шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд Зөрчлийн хуулийн дагуу 500 мянган төгрөгөөр торгож, цаашлаад албадан буулгах юм байна.

 

Shuud.mn
Сонин хачин
Nam bus irgen:
Arag yasan barilga arvaad jil bolloo. Neg muu avilgalchin lalrin barilga baigaa daa. Yu gen jiriin irgen hotin tuvd gazar avahav.
2021-10-25
ган:
энэ байшинг суурь нь сууж цуурсан, ашиглахад аюултай гээд хичнээн жил байлгаж байснаа яагаад гэнэт үргэлжлүүж бариад эхлэв ээ. Нурвал дотор нь байгаа бүх оффисынхон дарагдаж үхэх юм ууууу????
2021-10-25