Д.Мөнх-Эрдэнэ: Х.Баттулга, Д.Сумъяабазар, Х.Нямбаатар нарыг АТГ-т өгч шалгуулна
2021-10-25

 

Иргэн Д.Мөнх-Эрдэнэ АТГ-ын үүдэнд мэдээлэл хийж байна.

 

Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны гишүүн Д.Мөнх-Эрдэнэ “Ерөнхийлөгчийн тамгын газрын дэд дарга байсан Г.Байгалмаа МУ-ын Ерөнхийлөгч Х.Баттулгын нэр төрд халдсан гэж цагдаад гомдол гаргасан. Цагдаа намайг 100 нэгжээр торгосон. Торгуулийг төлж чадна. Гэхдээ би хүлээн зөвшөөрөхгүй гэж шүүхэд гомдол гаргаад,ялсан. Би Х.Баттулгыг доромжлоогүй. Шүүхээс тогтоол ирэхээр та бүхэнд танилцуулна.

 

Д.Сугар Аса циркийг 800 сая төгрөгөөр зарах тогтоол гаргасан. Ингэхдээ Д.Дагвадоржоос 300 сая төгрөгийг нь аваад 500 саяыг нь авалгүйгээр циркийг өгсөн. Учир нь Д.Сугар 2004 онд УИХ-д нэр дэвшээд, шүүхдээд явж байсан. УИХ-ын сонгуульдаа Д.Дагвадоржийг ашиглах гээд цирк бэлэглэсэн. Гэхдээ МУ-ын Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын даалгавараар бэлэглэсэн. Өөрөө тэгж ярьсан.

 

Ардчилсан нас 2024 онд УИХ-ын сонгуульд нэг ч бөх дэвшүүлэхгүй. Эрдэмтэн, эмч нарыг нэр дэвшүүлнэ. Ардын нам боловсон хүчингүй болсон.

 

Би хил гааль нээгдэхээр БНХАУ-д очоод шалгуулна. Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар Д.Сумъяабазар нарыг шалгуулна. Хамтдаа шалгуулцгаая" гэж мэдээллээ. 

 

М.Насан 

Shuud.mn
Сонин хачин