Суданы Ерөнхий сайдыг гэрийн хорионд оруулжээ
2021-10-25

Зэвсэглэсэн этгээдүүд Суданы сайд нарыг баривчилсан талаарх мэдээллийг ТАСС агентлаг дамжуулжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Суданы Ерөнхий сайд Абдалла Хамдокийг гэрийн хорионд оруулсан байна. Түүнчлэн дөрвөн сайд, Суданы Тусгаар зөвлөлийн иргэний төлөөлөгчийг таних тэмдэггүй, цэргийн хувцас өмссөн хүмүүс баривчилжээ. Баривчлагдсан хүмүүсийн дунд Холбоо мэдээлэл, Сангийн, Аж үйлдвэрийн сайд нар байсан гэнэ. 

 

Суданы арми тус улсын нийслэл Хартум хот руу орох бүх замуудыг хаажээ. Түүнчлэн зэвсэглэсэн бүлэг Хартум хотын ойролцоох чухал объектуудыг эзлэхийг завдсан гэнэ. Харин Суданы арми нөхцөл байдлыг хяналтдаа авч, төрийн эргэлт гарахаас сэргийлжээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин