Эрээн боомтыг ирэх сарын дундуур нээж магадгүй байна
2021-10-25

 

БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хотод коронавирусийн халдвар бүртгэгдэж, аравдугаар сарын 14-нээс хилээ хаасан. Өнөөдрийн байдлаар халдварын нийт 15 тохиолдол бүртгэгдээд байгаа аж.

 

Тодруулбал, 15 дахь тохиолдол өчигдөр бүртгэгдсэн байна. Улмаар оршин суугчдыг PCR шинжилгээнд хамруулж байгаа. БНХАУ халдварын өндөр эрсдэлтэй болон дунд эрсдэлтэй гэсэн зэрэглэлд ангилж байгаа бөгөөд Эрээн хот дунд эрсдэлтэй бүсэд тооцогдож байна. Коронавирус халдварын сүүлийн тохиолдол бүртгэгдсэнээс хойш 21 хоногийн дотор дахин халдвар бүртгэгдэхгүй бол хөл хорионы дэглэмийг сулруулах, цаашлаад хил нээх асуудал яригдах гэнэ. Өөрөөр хэлбэл, Эрээн боомтыг 21 хоногийн дараа буюу ирэх сарын дундуур нээх магадгүй байна. 

 

Г.Мичид

Shuud.mn
Сонин хачин