Төмрийн хүдрийн үнэ унажээ
2021-10-25

Хятадын үйлдвэрлэлийн хэмнэл удааширсаны улмаас төмрийн хүдрийн үнэ унасан талаар Регнум агентлаг мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Хятадад үйлдвэрлэл зогсоосны улмаас төмөрлөгийн үйлдвэрүүд сул зогсох болсон байна. Ингэснээр ган цутгамлын томоохон үйлдвэрүүд төмрийн хүдрийн нөөцөө үнэ бууруулан зарах болжээ. Улмаар үүний дүнд тавдугаар сард дээд үзүүлэлтдээ хүрч байсан төмрийн хүдрийн үнэ буурч, долоо хоногийн дунджаар 8,7 хувиар буюу тонн тутамдаа 651 юань болж буурсан байна. 

 

Хятадын удирдлагууд агаар мандалд хаягдах нүүрстөрөгчийн хаягдлыг бууруулах том зорилгодоо хүрэх гэж хичээсэн нь энэ улсад үйлдвэрлэл буурахад нөлөөлсөн байна. Түүнчлэн нүүрсний үнэ өсөж, эрчим хүчний хямрал нүүрлэсэн нь төмрийн хүдрийн үнэ унахад томоохон нөлөө үзүүлжээ. 


 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин