Өмнөд Солонгос хэвийн амьдралдаа эргэн орно
2021-10-25

Ирэх 11 дүгээр сарын эхнээс Өмнөд Солонгос цар тахлын дараах хэвийн амьдралдаа орох гэнэ. Учир нь энэ үед хүн амын дархлаажуулалтын төвшин 70 хувийг давсан байна гэж тус улсын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин мэдэгдсэнийг Ёнхап агентлаг дамжуулжээ. 

 

"Дархлаажуулалтад хамрагдсан үзүүлэлт өндөр, тогтвортой байгаа тул бид аажмаар энгийн амьдралдаа шилжиж эхэлнэ. Үүнийг 11 дүгээр сараас эхлүүлнэ" хэмээн Мүн Жэ Ин мэдэгджээ. 

 

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн мэдэгдсэнээр, тус улсын 52 сая хүн амын 35,9 сая нь коронвавирусээс сэргийлэх вакцинд бүрэн хамрагдсан гэнэ. Дархлаажуулалтын үзүүлэлт ийм өндөр төвшинд хүрч, энгийн амьдралдаа шилжиж эхлэхээр болсон ч амны хаалт зүүх зэрэг урьдчилан сэргийлэх арга хэмжээг хаяж болохгүй, ингэснээр халдварын тархалтыг бууруулах боломжтой гэж БНСУ-ын Ерөнхийлөгч мэдэгджээ. 

 

Солонгосын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх агентлагийн мэдээлснээр, өнгөрсөн хоногт шинээр 1395 тохиолдол илэрсэн байна. Цар тахал дэгдсэнээс хойш энэ улсад нийтдээ 351 889 хүн халдвар авч, 2766 хүн халдварын хүндрэлийн улмаас нас баржээ.

 

Г.Бямбасүрэн 

Shuud.mn
Сонин хачин