Оросын тал УБТЗ-ын даргаар орос хүн томилох шаардлага тавьжээ
2021-10-25

Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн даргыг томилох асуудал одоо ч шийдлээ олоогүй байна. ОХУ-ын зүгээс тус нийгэмлэгийн даргаар орос хүн томилох шаардлага тавьж буйг МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээллээ. Харин Монгол Улс УБТЗ-ын даргаар монгол хүн томилох саналаа хүргүүлсэн байна.

 

 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн долоо хоногт  “Оросын төмөр замууд” нээлттэй хувьцаат нийгэмлэгийн Ерөнхий захирал О.В.Белозеровтэй утсаар ярьж, “Улаанбаатар төмөр зам”-ын даргыг Монголын талын санал болгосноор ойрын хугацаанд томилохоор тохиролцсоноо мэдээлж байв. Харин өнөөдөр МАН-ын бүлгийн дарга энэ томилгоо шийдэгдээгүй байгааг хэлж байна.

 

В.Бат

Shuud.mn
Сонин хачин
Дүрмийнхээ дагуу ээлжлэн тавих ёстой Эрдэнэтийн ашгийн ногдолыг нь оросуудад өгөлгүй хэдэн жил болсон тул оросууд хаяж, хувиа өндөр үнээр зарсан байдаг ...
2021-10-26
Энэ нэг Ерөнхий сайд гэсэн сэтэр зүүсэн хүүхэд Улс орны нэрийг ёстрй шороотой хутгаж байна. Путинтэй, Оросын Ерөнхий сайдтай шууд ярих хүн аж ахуйн нэгжийн захиралтай ярьдагүй юм аа хөө.
2021-10-25