Финландад амны хаалт зүүх журмыг цуцалжээ
2021-10-25

Финландад 10 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн төмөр замын тээвэр, нийтийн тээвэр болон дунд сургуулиудад амны хаалт зайлшгүй зүүх журмыг цуцалжээ. Энэ талаар тус улсын Эрүүл мэнд, нийгмийн хангамжийн хүрээлэн мэдэгдсэн байна. 

 

Финландад амны хаалт зайлшгүй зүүх журам энэ оны гуравдугаар сараас эхэлж үйлчилсэн бөгөөд ийнхүү цуцалснаар галт тэрэг, нийтийн тээврийн хэрэгслээр зорчигчид амны хаалт зүүх эсэхээ өөрсдөө шийдэх юм байна. Энэ улсад явуулсан судалгаагаар, зорчигчдын 43 хувь нь нийтийн тээврийн хэрэгслээр зорчихдоо амны хаалт зүүнэ гэж хариулжээ.

 

Түүнчлэн дунд сургуулиудын зургадугаар ангиас дээш ангийн сурагчид амны хаалт зайлшгүй зүүх журам хүчингүй болсон байна. Ингэснээр коронавирусийн вакцин тариулсан сургуулийн ажилтнууд ч амны хаалтгүй ажиллах боломжтой болсон гэнэ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
kkk tiim shuu
2021-10-26
Улс улс өөр өөрийнхөөрөө үзэж тарж байна даа
2021-10-25
kkk tiim shuu