Нийслэл хот өвөлд бэлэн үү?
2021-10-26

Хүйтний улирал хаяанд иржээ. Цас орохоор халтиргаа гулгаа ихэсч, машин техник осолдох, мөргөлдөх явдал их гардаг билээ. Үүнтэй холбогдуулан халтиргаа, гулгааг арилгах зориулалтын бодис давсны нөөцлөлт, техник хэрэгслийн хүрэлцээ хэр байгаа, өвөлжилтийн бэлтгэл ажил ямар түвшинд явж байгаа талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Инженерийн байгууламжийн хэлтсийн дарга Т.Хэрлэнгээс тодрууллаа.

 

 

2021-2022 оны өвөлжилтийн бэлтгэл ажил бүрэн хангагдсан уу?

 

  • Өвөлжилтийн бэлтгэл ажлын асуудлыг эцсийн байдлаар 10 дугаар сарын 15-ны өдөр Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулсан. Хурлаар 96.8 хувийн гүйцэтгэлтэй гарч, өвөлжилтийн бэлтгэл ажил бүрэн хангагдсан гэж үзэж байна. Тус ажлын хүрээнд нийт 998 төсөл арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.

 

Инженерийн шугам сүлжээний засварын ажил дууссан уу?

 

  • Нийслэлийн Засаг Даргын 2021 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн А/382 тоот захирамжаар өвөлжилтийн бэлэн байдлыг хангах үүрэг даалгаврыг өгсөн. Үүнтэй холбоотойгоор бүх инженерийн шугам сүлжээ, барилга угсралтын ажлыг 8 дугаар сарын 1-ний дотор дуусгах үүрэг чиглэлтэй байсан. Өнөөдрийн байдлаар энэ ажлууд маань бүрэн хийгдэж дууссан.

 

Хил гааль хаалттай байна. Цас хайлуулах бодис, давсаа хангалттай нөөцөлж амжсан уу? 

 

  • Нөөц хангалттай бий. Одоогийн байдлаар 2394 тонн бодис, 2645 тонн давсны нөөцтэй байна. Энэ хэмжээ бол хангалттай түвшинд гэж үзэж болно.

 

Давс бодис цацах техник хэрэгслийн тоо хангалттай байж чадах уу?

 

  • Хангалттай. Ирэх долоо хоногоос эхлээд Улаанбаатар хотод их хэмжээний цас орох төлөвтэй байна. Иймд бид шуурхай ажиллагааны албаныхан, давс бодисын нөөцлөлт, зам талбайд цацах машин техникийг бэлэн байлгахад анхаарал тавина. Өвөлжилтийн бэлтгэл ажлын асуудлаар өнөөдөр хуралдаж, бүх инженерийн хангамжийн байгууллагын шуурхай ажиллагааны албаныхан, ТҮК-ийн ажилчдадаа үүрэг чиглэл өгсөн.

 

О.Төгөлдөрмаа

 

Shuud.mn
Сонин хачин
covid delgereesei
2021-10-26