Өнөөдөр нийслэлийн хэмжээнд 4148 хүнийг дархлаажуулна

Өнөөдөр Улаанбаатар хотод явуулын 36 баг, суурин 36 цэгт 81 багийн 307 эмч, ажилтан ажиллаж, 4148 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөлөө. Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-17:00 цаг хүртэл ажиллана. Дархлаажуулалтын цэгийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ