Шинжээч: Монгол нүүрсний зах зээлд үүссэн боломжийг ашиглаж чаддаггүй
2021-10-26

Хятад улс нүүрстөрөгчийн хаягдлыг багасгаж, сэргээгдэх эрчим хүчийг урагшлуулах зорилт тавьсны хүрээнд нүүрс олборлолтоо багасгаж, энэ нь тус улсад эрчим хүчний хямрал үүсэхэд томоохон нөлөө үзүүлсэн юм. Энэ хямралыг шийдвэрлэх үүднээс Өвөр Монголын нүүрсний уурхайнуудыг олборлолтоо нэмэгдүүлэхийг үүрэг болгосон ч асар том зах зээлийг Хятадын хойд нутгийн компаниуд дангаар хангаж чадахгүй тул БНХАУ нүүрс экспортлогч түнш орнуудаасаа авах нүүрсний хэмжээгээ нэмэгдүүлсээр байна. Ийм нөхцөлд нүүрсний нийлүүлэлтэд ямар орнууд зонхилж байгаа талаар Коммерсант сонины тоймложээ. 

 

Есдүгээр сард Хойд Америкийн нүүрс экспортлогчид Хятад руу нийлүүлэх коксжих нүүрсний хэмжээгээрээ Оросыг давж, БНХАУ-ын хувьд түүхий эдийн томоохон нийлүүлэгч боллоо. Хятадын гаалийн газрын статистикаас харахад он гарсаар АНУ, Канадаас ирсэн нүүрсний экспорт 870,6% болон 92% хувиар тус тус өсчээ. Энэ нь Австралийн нүүрсний импортыг хориглосноос үүдэлтэй өсөлт юм. Оросын компаниуд олборлолтоо нэмэгдүүлж байгаа бөгөөд энэ онд Хятад улс Оросын нүүрсний компаниудын гол зах зээл болж байна. Америк болон Канадын нүүрс чанараараа Оросын нүүрсээс давахгүй ч Орос улс нүүрсний экспортоо нэмэгдүүлэхэд тээврийн хүчин чадал хангалтгүй байгаа юм. 


Гаалийн статистикаас харахад 2021 оны эхний есөн сарын байдлаар АНУ нүүрсний нийлүүлэлтээ 870,6 , Канад улс 92 хувиар тус тус нэмэгдүүлжээ. Оросын нүүрсний компаниудын нийлүүлэлт энэ хугацаанд 77,4 хувиар нэмэгдэж, 7,7 сая тонн болсон байна. Ердөө жилийн өмнө Хятад руу коксжих нүүрс нийлүүлэлж байгаагүй АНУ есдүгээр сарын байдлаар 1,46 сая тонн нүүрс нийлүүлж, нийлүүлэлтээрээ Оросыг ардаа орхин, экспортлогчдын дунд нэгдүүгээрт бичигдсэн байна. 


Ийнхүү зах зээл өөрчлөгдөх болсон нь БНХАУ-ын эрх баригчид албан бусаар Австралийн нүүрсний импортод хориг тавьсантай холбоотой юм. 2020 онд Австрали улс Хятад руу нийлүүлэх коксжих нүүрсний экспортоороо үнэмлэхүй тэргүүлэгч байж, Хятадын импортын 72,57 сая тонн нүүрсний 35,37 сая тонныг нийлүүлж байлаа. Харин Хятад хориг тавьсны дараа Австралийн нүүрс Япон, Өмнөд Солонгос, Энэтхэг, Вьетнамыг зорих болсон юм. 


Хятадын өөр нэг томоохон нийлүүлэгч болох Монгол Улс зах зээлд нээгдсэн энэхүү боломжуудыг ашиглаж чадахгүй байна. 2021 оны есөн сарын байдлаар Монголын нүүрс нийлүүлэлт 35,8 хувиар буурч, 10,6 сая тонн болжээ. Argus хэвлэлийн мэдээлснээр, коронавирусийн халдварын улмаас Монгол, Хятадын хилээр гарах ачааны машинуудын хөдөлгөөн зогсчээ.

 
Хятад дахь коксжих нүүрсний үнэ халж, хэдийнэ өндөр төвшинд хүрч байлаа. Харин нүүрсний үнийн өсөлтөөс үүдэлтэйгээр станцууд алдагдалтай ажиллах нь тодорхой болсон тул Хятадын эрх баригчид зохицуулалт хийхээр болсноо зарласны дараа сүүлийн өдрүүдэд коксжих нүүрсний фьючерсийн үнэ буурч байна. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Иргэн:
Төмөр зам барих нэрээр 280 сая доллар буюу 800 гаруй тэрбум төгрөг идэж уусан Женко тэргүүтэй хулгайчуудын хэрэг замхарсан уу? Тэр луйварчид эх орноо бодсонсон бол 10-аад жилийн өмнө төмөр замтай болж асар их орлого олох боломж байжээ.
2021-10-26