Хүүхдийн төлөө фондод цугласан мөнгийг Засгийн газрын тусгай санд төвлөрүүлжээ
2021-10-26 08:15

“Хүүхдийн төлөө фонд” ТББ-ын дансанд цугласан мөнгийг Хүүхдийн төлөө сангийн дансанд албан ёсоор хүлээж авчээ. Нийт 2’051’172’968 төгрөг “Хүүхдийн төлөө сан” Засгийн газрын тусгай сангийн дансанд шилжин орсон байна. 

 

 

Сангийн мөнгийг хүүхдэд зориулсан бүтээн байгуулалт, олон улс, тив дэлхийн соёл урлаг, спортын уралдаан, наадамд амжилт гаргасан хүүхдүүдийг урамшуулах болон олон улсын наадам, тэмцээнд оролцох бэлтгэл хангаж байгаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд дэмжлэг үзүүлэх чиглэлд зарцуулна.

Shuud.mn
Сонин хачин