Японы гүнж гэрлэж, хааны гэр бүлийг орхино
2021-10-26

Японы эзэн хаан Нарухитогийн зээ, угсаа залгамжлах ханхүү Акисиногийн охин гүнж Мако хамт суралцаж байсан Кэй Комуротой 10 дугаар сарын 26-ны өдөр гэрлэж, улмаар хааны гэр бүлийг орхихоор болжээ. Энэ талаар ТАСС агентлаг мэдээлсэн байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, энгийн иргэнтэй гэрлэж буй Мако гүнжийн хуримын ёслол хийхээр төлөвлөөгүй, хосыг Токиогийн нэгэн дүүрэгт Эзэн хааны ордны хэрэг эрхлэх газрын төлөөлөгч бүртгэн, үүний дараа шинэ гэрлэсэн хос хэвлэлийнхний өмнө мэдэгдэл хийх аж. Олон нийт гүнжийг энгийн хүнтэй гэрлэж байгаад дургүйцсэн, үүний улмаас гүнж сэтгэл санааны хямралд орсны улмаас гэрлэлтийг ийнхүү цомхон байдлаар бүртгэхээр болжээ.

 

Хурим болохын өмнөхөн Мако эцэг эх болох ханхүү Акисино болон гүнж Кико, өвөө эмээ болох эзэн хаан асан Акахито болон хатан Митико нартай уулзсан байна. Энэ нь тэдэнтэй салах ёс хийсэн уулзалт байсан бөгөөд учир нь бүсгүй гэрлэснийхээ дараа хааны гэр бүлийг орхиж, Японы энгийн иргэн болох юм. Ингэснээр тэрбээр 150 сая иен буюу 1,3 сая долларын хэмжээтэй төрийн тэтгэмж авах эрхгүй болох гэнэ. 

 

Мако Японы эзэн хааны гэр бүлийн дайнаас хойших түүхэн дэх энгийн хүнтэй гэрлэснийхээ дараа гэр бүлийн мөнгө авахааргүй болсон анхны эмэгтэй болж байгаа юм. Мөнгө авахгүй болон албан ёсны ёслолын арга хэмжээнээс татгалзсан нь япончуудын ихэнх нь Макогийн сонголтыг дэмжээгүйтэй холбоотой аж.

Гүнж энгийн хүнтэй гэрлэж байгаад олон нийт ихээхэн дургүйцэн хандсан бөгөөд Мако гүнж гэр бүлээсээ явсны дараа эзэн хааны гэр бүлийн гишүүдийн тоо хурдацтай буурч байгаа асуудал улам хурцдах юм. Мако энгийн иргэн болсны дара эзэн хааны гэр бүлд 18 гишүүн үлдэх бөгөөд тэдний дунд гэрлээгүй зургаан гүнж байгаа гэнэ.

 

Мако, Кэй Комуро нар 2012 онд танилцсан, тэдний харилцаанд олон нийт таагүй ханддаг бөгөөд Кэй Комурог эзэн хааны угсаа залгамжлах гүнжид тохирохгүй хүн гэж үздэг аж. Тэд анх 2018 онд хуримлахаар төлөвлөж байсан ч сүйт залуу ээжтэйгээ өмчийн маргаан үүсгэснээс болж хурим хойшилж байв. Энэ нь олон нийтийн дунд ихээхэн шуугиан үүсгэж, улмаар сүйт бүсгүй олон нийтийн дарамт, хуримаа хойшлуулснаас үүдэлтэйгээр сэтгэл гутралд орж байсан гэнэ. 


Мако, Кэй Комуро нар гэрлэснийхээ дараа Токио хотод хэсэг амьдарч байгаад Кэй Комурогийн ажилладаг АНУ руу нүүх аж. Мако ч мөн тохирох ажил олохоор төлөвлөж байгаа гэнэ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
DR. PRADHAN:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2022-11-20
DR. PRADHAN:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2022-11-20
Зочин:
Одоо яа наа
2021-10-26