Замын-Үүдийн сургууль, цэцэрлэгийн танхимын хичээл хаагдлаа
2021-10-26

Сумын Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга Б.Анхбаяр Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, нэгдсэн эмнэлэг, "Борхойн наран" ӨЭМТ-ийн удирдлагуудтай уулзаж коронавируст халдварын цар тахлын нөхцөл байдлын талаар ярилцжээ. 

 

 

Цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан өвчлөлийг бууруулах арга хэмжээ авч сумын Онцгой комиссын 46 дугаар хуралдааны шийдвэрийг үндэслэн өнөөдрөөс танхимын сургалтыг түр зогсоолоо. Сургууль, цэцэрлэгүүд 11 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл цахим хэлбэрт шилжиж байна. 

 

Эх сурвалж: Замын-Үүд сумын ЗДТГ

Shuud.mn
Сонин хачин
zochin:
Zamiin uud gj butehgui gazar bnaa yundaa hendee bdg yim beeee???
2021-10-26