Бээжин-2022: Вакцин тариулаагүй тамирчдыг 21 хоног тусгаарлана
2021-10-26

Бээжин-2022 өвлийн олимпын оролцогчид вакцин тариулаагүй бол 21 өдөр тусгаарлагдана гэж Олон улсын олимпын хороо мэдэгдсэнийг Интерфакс дамжуулжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, өвлийн олимпын наадамд оролцох тамирчид Хятадыг зорихоосоо өмнө болон  Бээжингийн нисэх буудал дээр ирээд коронавирусийн шинжилгээ өгөх бол дараа нь Хятадад байх хугацаандаа өдөр бүр шинжилгээнд хамрагдах аж. 

 

XXIV өвлийн олимп 2022 оны хоёрдугаар сарын 4-20-ны хооронд, харин паралимпийн наадам гуравдугаар сарын 4-13-ны хооронд Хятадын нийслэл Бээжин хотноо зохион байгуулагдах юм. Хятадад цар тахлын улмаас Бээжин-2022 өвлийн олимпын наадмыг гагцхүү дотоодын үзэгчид үзэж сонирхох боломжтой аж. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин