COVID-19: Хятадад гурваас дээш насны хүүхдүүдийг вакцинд хамруулж эхэллээ
2021-10-26

Коронавирусийн халдвараас хүүхдүүдийг хамгаалах ёстой гэж үзсэн дэлхийн улс орнууд 12-оос дээш өсвөр насны хүүхдүүдийг коронавирусээс сэргийлэх вакцинд хамруулж байсан бол АНУ таваас дээш насныханд вакцин тарихаар болсон юм. 

 

Харин Хятад улс насны энэ босгыг улам багасгаж, гурваас дээш насныхныг вакцинд хамруулахаар болсон талаар ABC News мэдээлжээ. Эх сурвалжийн мээдэлснээр, 3-11 насны хүүхдүүдийг вакцинд хамрагдах шаардлагатай гэсэн мэдэгдлийг Хятадын таван мужийн эрх баригчид хийсэн байна. 

 

Хятадын зарим бүс нутагт коронавирусийн халдвар дэгдсэнтэй холбоотойгоор дархлаажуулалтын ажлын цар хүрээг өргөжүүлэхээр болжээ. Энэ улсад шинээр илрэх халдварын тоо бага байгаа ч тархалтыг хумих хатуу арга хэмжээ авч байгаа юм. БНХАУ-ын Үндэсний эрүүл мэндийн комиссын мэдээлснээр, өнгөрсөн даваа гарагт шинээр 35 дотоодын халдвар илэрснээс дөрөв нь Ганьшу мужид гарсан бол 19 тохиолдол Өвөр Монголд бүртгэгджээ. 

 

Өдөр бүр халдварын шинэ тохиолдол илэрч байгаа тул Өвөр Монголын зарим бүс нутагт хөл хорио тогтоосон бол Ганьшу мужид бүхий л аялал жуулчлалын бүсүүдийг хаажээ. Өмнө нь энэ мужид Хятадын тойрог замын шинэ пуужин турших байсан ч коронавирусийн халдварын улмаас туршилтыг хойшлуулж байв.

 

Энд дуулгахад, Хятад улс 3-17 насны хүүхдүүдэд зориулсан хоёр вакциныг бүртгэсэн ч саяхныг хүртэл гагцхүү 12-оос дээш насны хүүхдүүдэд л вакцин тарьж байв. Улмаар наймдугаар сард Уханийн биологийн бүтээгдэхүүний хүрээлэнд боловсруулсан Синофарм компанийн өөр нэг вакциныг бүртгэсэн юм. Есдүгээр сард Синовак вакциныг дэлхийн олон оронд 14 000 хүүхэд оролцуулан эмнэлзүйн туршилтад оруулж байв. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин