Өвөр Монголд халдварын тохиолдол 16-аар нэмэгджээ
2021-10-26

Даваа гарагт Хятадад коронавирусийн халдварын дотоодын тохиолдол шинээр 29 бүртгэгдсэн талаар БНХАУ-ын Үндэсний эрүүл мэндийн улсын хороо мэдэгдсэнийг Синхуа агентлаг дамжуулжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, шинэ бүртгэгдсэн тохиолдлуудын 16 нь Өвөр Монголд, зургаа нь Ганьшу мужид илэрсэн бол Бээжин болон Ниншя-Хотонгийн өөртөө засах оронд тус бүр гурван тохиолдол бүртгэгдсэн байна. Мөн энэ өдөр зөөвөрлөгдсөн тохиолдол 14 бүртгэгджээ.

 

Даваа гарагийн үдшийн байдлаар Хятадад зөөвөрлөгдсөн нийт тохиолдол 9521 болсон бол үүнээс 9135 нь эдгэрч, эмнэлгээс гарсан, 386 нь эмчлүүлж байгаа гэнэ. Зөөвөрлөгдсөн тохиолдлуудын дунд нас баралт бүртгэгдээгүй аж. Харин цар тахал дэгдсэнээс хойш 1,4 тэрбум хүн амтай Хятадад 96 840 тохиолдол батлагдсанаас одоо 603 хүн эмчлүүлж байгаа талаар Синхуа мэдээлжээ. Энэ халдварын улмаас Хятадад 4636 хүн нас барсан байна. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин