НӨАТ-ын буцаалт иргэдийн дансанд орж эхэлжээ
2021-10-26

НӨАТ-ын 2021 оны III улирлын буцаан олголтын урамшуулал иргэдийн дансанд орж эхэлжээ. Энэ улиралд урьдчилсан байдлаар 1 120 907 иргэнд 56.3 тэрбум төгрөгийн буцаан олголтыг олгох юм байна.

 

 

НӨАТ-ыг буцаан олгох журамд “Албан татвар төлөгчийн буцаан олголт авах урамшууллын дүнгээс татвар төлөгчийн хүсэлтээр бусад төрлийн албан татвар, төлбөр, хураамжид суутган тооцож болно” гэсэн нэмэлт, өөрчлөлт орсон. Тиймээс энэ улирлаас эхлэн НӨАТ-ын буцаан олголт авах иргэн хүсвэл буцаан олголтын урамшууллын мөнгөөрөө татварын албанд бүртгэгдсэн хөрөнгийн албан татвараа гүйлгээний шимтгэлгүй, хялбар, цахимаар төлөх боломжтой аж.

 

Shuud.mn
Сонин хачин