ДЭМБ: Хойд Солонгост шинжилгээ өгсөн хүний тоо 42 мянгыг давсан
2021-10-26

Цар тахал эхэлснээс хойш Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Улсад коронавирусийн шинжилгээ өгсөн хүний тоо 42 773 болсон талаар ДЭМБ мэдээлснийг Регнум агентлаг дамжууллаа.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, 10 дугаар сарын 8-14-ний хооронд Хойд Солонгост 678 хүн коронавирусийн халдварын шинжилгээ өгчээ. Харин эдгээр шинжилгээ дунд эерэг хариу бүртгэгдсэн эсэх талаарх мэдээлэл гараагүй байна.

 

Хойд Солонгос цар тахал дэгдсэн даруйд хилээ хаасан бөгөөд өнөө хэр нь нэг ч халдвар бүртгэгдээгүй гэж мэдэгддэг юм. Энэ улс КОВАКС хөтөлбөрийн хүрээнд 1,99 сая тун вакцин хүлээн авах ёстой ч нийлүүлэлт саатаж байгаа талаар эх сурвалж мэдээлжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин