Б.Батцэцэг: Хятадууд бидэнд зөөлөн хандаж байгаа
2021-10-26

Бээжин-2022 өвлийн олимп ирэх 02 дугаар сард болно. Үүнтэй холбогдуулан БНХАУ хиллээ чангатгаад байна. Өнөөдрийн байдлаар Монгол Улсаас гадна долоон улстай хиллэдэг автозамын боомтуудаа хаажээ. Тус улс өвлийн олимпыг дотоодын үзэгчдэдээ нээлттэй зохион байгуулахаар бэлтгэл хангаж буй. Тиймээс гаднаас нэг ч халдвар нэвтрүүлэхгүй байх зарчмаар хилийн боомтуудаа чангатгаад буй юм.

 

Манай улс БНХАУ-ын найман боомтоор харилцдаг. Одоогоор дөрөв нь хаалттай байгаа бөгөөд хэзээ нээгдэх нь тодорхойгүй байна.

 

 

Энэ талаар Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг “Бид халдвар хамгааллын дэглэмээ сайн баримтлаад явбал хятадууд бидэнд хамгийн зөөлөнөөр хандаж байгаа. Улс төрийн ямар нэг шалтгаан огт байхгүй. Ганцхан Монгол биш бусад долоон улстай хиллэдэг хуурай замын боомтуудаа хаасан. Гаднаас халдвар нэвтрүүлэхгүй гэсэн хатуу дүрэм журмыг баримталж байгаа” гэсэн тайлбарыг өгч байна.

 

Б.Хэрлэн

Shuud.mn
Сонин хачин
Эээ мэдэхгүй дээ эмэээ. Дирломат шугаманд л том алдаа гаргасан бн даа.
2021-10-27
Битгий хуцаад бай.
2021-10-26