Эрчим хүчний хямрал дэлхий дахинаа хүнсний хомстлыг үүсгэнэ
2021-10-27

Эрчим хүчний болон хүнсний хямрал үргэлж зэрэгцэн үүсч байдаг. Өдгөө Европ болон Хятадад эрчим хүчний хямрал даамжирч байгаа бөгөөд цаашлаад энэ үзэгдэл дэлхийг хамрана гэж эдийн засагч Адам Туз Нобелийн судалгааны хүрээлэнгийн судалгаанаас иш татан таамаглажээ. Түүний байр суурийг ВВС агентлаг дамжуулсан байна. 

 

"Нэг тонн аммиакийн бордоо үйлдвэрлэхийн тулд 33,5 куб фут байгалийн хий шаардлагатай. Энэ өртөг нь аммиакийн үйлдвэрлэлтэй холбоотой зардлын ихэнх хэсгийг өөртөө агуулж байдаг. Байгалийн хийн үнэ мянган куб фут нь 2,5 доллар болвол нэг тонн аммаикийн бордоо үйлдвэрлэхэд ашиглагдах байгалийн хийн өртөг 83,7 ам.доллар болно. Мянган куб фут хийн үнэ долоон ам доллар хүртэл нэмэгдвэл  аммиак үйлдвэрлэлд ашиглах хийн өртөг 234,5 ам доллар болох бөгөөд үйлдвэрлэгчийн хувьд 150,75 долларын алдагдал хүлээх юм " гэж Туз өгүүлжээ. 

 

Энэ нь ядуу буурай орнуудын хувьд хүндхэн цохилт болох бөгөөд 2020 онд дэлхий дээрх 10 хүн тутмын нэг нь хоол хүнсний дутагдалд орж байсан нөхцлийг улам бүр даамжруулна гэж эдийн засагчид үзэж байгаа аж. Цар тахлын улмаас эдийн засгийн салбаруудын ажиллагаа саарч, энэ нь хүнсний хомстолд нөлөөлж байсан  юм. 

 

Харин эрчим хүчний хямрал нүүрлэж, байгалийн хийн үнэ улам өссөнөөр үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж, улмаар хүнсний хүртээмжийг багасгаснаар 2021 онд 270 сая орчим хүн хүнсний нэн хомстолд орох эсвэл хүнсний хомстолтой нүүр тулах эрсдлийн бүлэгт багтана гэж шинжээчид анхааруулж байна. Энэ нь 2020 оныхтой харьцуулахад 74 хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин