Өнөөдөр Бурхан багшийн эхийн ачийг хариулсан дүйчин өдөр
2021-10-27

Өнөөдөр Бурхан багшийн эхийн ачийг хариулсан дүйчин өдөр тохиож байна. Энэ өдөрт зориулан Монголын Бурхан шашны төв Гандантэгчэнлин хийд бүтэн өдрийн арга хэмжээ, хурал ном, айлдвар зохион байгуулж байна. 

 

 

11:00 цагт: "Эцэг эхийн ачийг эрхэмлэх, хүүхдээ хүмүүжүүлэх монголчуудын уламжлалт арга ухаан” сэдвээр үйл ажиллагааг нээж, Хичээнгүй зүтгэлт, Хамба номун хан, гавж Д.Чойжамц айлдвар айлдана.

 

11:30 цагт: “Энэрэхүй сэтгэл” сэдвээр МБШДээд сургуулийн багш, лхаарамба Д.Жавзандорж айлдвар айлдана. МБШТөв Гандантэгчэнлин хийдийн Батцагаан дуганд болно.

 

18:30 цагт:  "Эцэг эхийн ач" сэдвээр МБШДээд сургуулийн лхаарамба, Д.Жавзандорж Монголын сүсэгтний холбооны айлтгалаар айлдвар айлдана.

 

19:30 цагт: Сүсэгтэн олон маани хөгжөөнө. Шашны дээд сургуулийн Хурлын танхимд болно.

Shuud.mn
Сонин хачин
үнэн:
Мянга, сая живаа бурхан байгаад ч хэн ч таныг Ковид 19-өөс хамгаалж, амь насыг чинь аварч чадахгүй. Үүнийг манай хөдөөний мунхагууд хэзээ ч ойлгохгүй. Өнөөдөр бурхандаа мянга мөргөсөн ч маргааш нь нас барсан байдаг шүү
2021-10-27