Талибууд эмэгтэйчүүдийн эрхийн төлөөх жагсаалыг хүчээр тараажээ
2021-10-27

Афганистаны эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалахыг шаардсан жагсаал Кабул хотноо болжээ. Харин энэ жагсаалыг талибууд хүч хэрэглэн тараасан талаар РИА Новости агентлаг мэдээлсэн байна. 

 

"Эсэргүүцэл нь эмэгтэйчүүдийн эрх, тэр дундаа эмэгтэйчүүд засгийн газрын бүрэлдэхүүнд ажиллах эрхийг хамгаалахад биглэгдсэн. Бид хүссэн үр дүндээ хүрэх хүртлээ эрхийнхээ төлөө тэмцсээр байх болно" гэж жагсаалд оролцсон Шиба Руфи Риа Новости агентлагт ярьжээ. Өөр нэг оролцогч эмэгтэй жагсаалд нэгдсэн эмэгтэйчүүд НҮБ-д хандан эмэгтэйчүүдийн эрхийг хүлээн зөвшөөрөх тал дээр талибуудад шахалт үзүүлэхийг уриалсан хэмээн ярьсан байна.

 

Талибууд засгийн эрхэнд гарсны дараа, наймдугаар сарын 17-ны өдөр Афганы эмэгтэйчүүд мөн л эрхийг нь хүндлэхийг шаардан Кабулын гудамжинд жагсаж байлаа. Үүний дараа "Талибан" хөдөлгөөний төлөөлөгчид эмэгтэйчүүдийг улс орноо удирдах, ирээдүйн засгийн газрын ажилд багтахыг урьж байв. 

 

Гэсэн ч есдүгээр сарын наймны өдөр "Талибан" хөдөлгөөний соёлын комиссын орлогч дарга Ахмадулла Васик эмэгтэйчүүд нүүр, бие нь ил гарах спортын төрлөөр хичээллэж болохгүй хэмээн мэдэгдэж байлаа. Талибууд энэ тал дээр хатуу байх суурьтай байх бөгөөд исламын ёсоор эмэгтэйчүүд гагцхүү шаардлагатай бол гэрээсээ гарч болно, харин спортоор хичээллэх ёсгүй хэмээн тэрбээр онцолж байв. 

 

Ингээд есдүгээр сарын есний өдөр "Талибан" -ы Засгийн газар эрх баригчдаас урьдчилан зөвшөөрөл аваагүй жагсаал цуглааныг орон даяар зохион байгуулахыг хориглосон юм. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
McCarthy Juan:
ӨНӨӨДӨР БИ НАЙДВАРТАЙ, ИТГЭЛТЭЙ ЗЭЭЛИЙН КОМПАНИАС ХҮССЭН ЗЭЭЛЭЭ 520,000.00$ АВЛАА. ТАНД ОДОО ЗЭЭЛ ХЭРЭГТЭЙ БОЛ drbenjaminfinance@gmail.com хаягаар имэйл илгээнэ үү. Сайн байна уу, би BENJAMIN LOAN FINANCE(drbenjaminfinance@gmail.com)-аас зээлээ хэрхэн авснаа гэрчлэхээр энд ирлээ Тэд бүх төрлийн зээлийг санал болгодог. Иймд Доктор Бенжамин Оуэнтэй холбогдож болно, тэрээр мөнгө хэрхэн хурдан, өвдөлтгүй, ямар ч дарамтгүйгээр олж авах талаархи бүх мэдээллийг drbenjaminfinance@gmail.com цахим шуудангаар эзэмшдэг. Санхүүгийн асуудлаа аль болох хурдан шийдэж, шийдвэрлэсэн талаар бодож үзээрэй. Яг одоо нэгэн сэтгэлд туслахын тулд үүнийг хуваалцаарай БАЯРЛАЛАА.
2021-12-04