УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргилын горимын саналыг дэмжлээ
2021-10-27

Хууль зүйн болон Инновац, цахим бодлогын байнгын хорооны хамтарсан хуралдаанаар Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.

 

 

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил “Гүйцэтгэх ажилтай холбоотой харилцааг Гүйцэтгэх ажлын хуулиар зохицуулна гэсэн байна. Гүйцэтгэх ажлын хуулиар зохицуулаад байгаа юм байхгүй. Гүйцэтгэх ажлын материал шууд цацагдаад байгаа шүү дээ, хувь хүний, гүйцэтгэх ажлын нууц ч байхгүй. Хүний нэр гутаагдаж, доромжлогдоод дуусдаг. Үүнийг засах гэж энэ хуулийг оруулж ирсэн биз дээ” гэсэн байр суурийг илэрхийлж, гүйцэтгэх ажлын явцад цуглуулсан мэдээллийг Хүний хувийн мэдээлэл хамгаалах хуульд оруулах горимын санал гаргалаа.

 

Харин ажлын хэсгээс гүйцэтгэх ажлын журмаар цуглуулсан мэдээлэл Хүний нууцын хуульд хамаарахгүй, тусдаа горимоор зохицуулагдана гэсэн хариултыг өглөө. Энэ талаар хууль санаачлагч, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар:

 

-Гүйцэтгэх ажлын хуулинд гүйцэтгэх ажлын явцад мэдээлэл цуглуулж, боловсруулах явцад олон нийтийн сүлжээгээр мэдээлэл цацагдаж байгаа асуудалд нарийвчилсан зохицуулалт байхгүй. Гүйцэтгэх ажлын явцад хувь хүний мэдээллийг хэрхэн хамгаалах зохицуулалтыг энэ хуульд нэмж оруулахыг хууль санаачлагийн хувьд дэмжиж байгаагаа илэрхийллээ.

 

Энэ саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 78.9 хувийн саналаар дэмжигдлээ.  

Shuud.mn
Сонин хачин