Иргэдийн ихэнх нь III тундаа Файзер вакциныг сонгож байна
2021-10-27

Улсын хэмжээнд коронавирусийн халдварын дархлаажуулалт үргэлжилж байна. Чингэлтэй дүүргийн 4, 5 дугаар хорооны өрхийн эрүүл мэндийн төвд сүүлийн 10 хоногийн байдлаар өдөрт 50-60 иргэн коронавирусийн эсрэг вакцины III тунд  хамрагджээ. Тэднээс 10 гаруй нь харъяаллын бус иргэд вакцин хийлгэжээ.

 

 

Тус эрүүл мэндийн төвд Файзер, Вероцелл гэсэн хоёр төрлийн вакцины сонголттой байна. Дархлаажуулалтанд хамрагдахаар ирсэн иргэдийн 70 гаруй хувь нь III тундаа Файзер вакцины сонгожээ. Үлдсэн 30 орчим хувь нь өмнөх I, II тундаа хийлгэсэн Вероцелл вакциныг давтан тариулсан байна.

 

Чингэлтэй дүүргийн 4, 5 дугаар хорооны өрхийн эрүүл мэндийн төвийн хувьд хоёр дүүргийн иргэд харьяалагддаг учраас бусад дархлаажуулалтын цэгүүдээс харьцангуй олон хүн хамрагдаж байгааг тус цэгийн сувилагч Х. Нургүл хэлж байна.

 

Вакцины III тунд Чингэлтэй дүүргийн 4, 5 дугаар хорооны нийт 6 000 гаруй иргэн хамрагдах ёстой. Одоогоор тэдний 80 гаруй хувь нь III тунд хамрагдаад байна.

 

Вакцины III тун хийж эхэлж байх үед өдөрт 130 гаруй иргэн хамрагддаг байсан бол 09 дүгээр сарын сүүл, 10 сарын эхээр дархлаажуулалтанд хамрагдах иргэдийн тоо буурч, өдөрт 10 гаруй хүн ирэх болжээ. Харин сүүлийн арав хоногт хүмүүсийн идэвхи огцом нэмэгдсэн байна. Учир нь иргээдийн вацинд итгэх итгэл нэмэгдсэн тухай тус эрүүл мэндийн төвийн нийгмийн ажилтан хэллээ.

 

Г.Чоглойдорж

Shuud.mn
Сонин хачин
Zochin:
Pff yasn yum oilgodog gui yum be, ehnii 2 tun hyatad vaccin bsan bol araas ni 1000 pfizer hiigeed ch nemer bolihgui,
2021-10-27