КОВИД-19: Шинээр 1669 тохиолдол батлагдаж, 12 хүн нас барлаа
2021-10-27

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн тоон мэдээллийг гаргажээ. Сүүлийн 24 цагийн хугацаанд шинээр 1669 тохиолдол шинжилгээгээр батлагдсан байна. Үүний 917 нь Улаанбаатарт, 752 нь орон нутагт бүртгэгджээ. Мөн хугацаанд халдварын улмаас 40-80 насны 12 хүн нас барсан байна.

 

Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 17 688 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэдний 8334-ийн биеийн байдал хөнгөн байгаа бол 357 иргэний бие нэн хүнд байна.

 

Shuud.mn
Сонин хачин