Монгол хүүхдүүд НҮБ-ын дүрмийг Монгол уран бичгээр бичжээ
2021-10-27

Аймаг, нийслэлийн ЕБС-ийн 37 сурагч хамтран НҮБ-ын дүрмийг монгол уран бичгээр бичжээ. Тэд бүтээлээ өнөөдөр НҮБ-ын Монгол дахь суурин төлөөлөгчид гардууллаа.

 

 

Монгол дахь суурин төлөөлөгч номыг бүтээсэн хүүхдүүдэд талархал илэрхийлээд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргад хүлээлгэн өгнө гэдгээ хэллээ.

 

Энэхүү бүтээл нь цорын ганц бөгөөд эх хувь нь НҮБ-ын төв байранд тавигдах юм байна. Харин хуулбар нь Гадаад харилцааны яаманд хадгалагдана.

 

 

НҮБ-ын дүрмийг Монгол бичгээр бүтээх төслийг Монгол  дуу дүрс ТББ-ын тэргүүн Баясгалан санаачлан зохион байгуулжээ.

 

Дашрамд дурдахад Монгол Улс 1961 оны 10 дугаар сарын 27-ны энэ өдөр НҮБ-ын Бүрэн эрхт 101 дэх гишүүнээр элсэж, БНМАУ-ын төрийн далбаа Нью-Йоркийн тэнгэрт мандуулсан түүхэн өдөр юм.

 

Г.Чоглойдорж

Shuud.mn
Сонин хачин