Эзнээ хошуу бүх нийтийн шинжилгээний тав дахь шатыг эхлүүллээ
2021-10-27

Өвөр Монголын Эзнээ хошуунд бүх нийтийг коронавирусийн шинжилгээнд хамруулах ажлын тав дахь шат эхэлсэн талаар Глобал Таймс сонин мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, мягмар гарагт тус нутагт халдварын 26 тохиолдол нэмж бүртгэгдсэн байна. Эзнээ хошууны шуурхай штабын онцолсноор, халдварын сүүлийн дэгдэлтийн үеэр хошуунд нийт 84 халдварын тохиолдол илэрсэн бөгөөд халдвар авсан хүмүүсийг бүгдийг нь эмнэлэгт хэвтүүлэн эмчилж байгаа аж. 

 

Шинжилгээнд хамруулах ажлын гурав дахь шатанд 41 000 хүнээс шинжилгээ авснаас халдварын 20 тохиолдол илэрсэн бол мягмар гарагт дөрөв дэх шатанд 40 000 сорьц авснаас 21 нь эерэг хариу гарчээ.

 

Эзнээ хошуунд халдварын дэгдэлт гарсантай холбоотойгоор хатуу арга хэмжээ авч байгаа бөгөөд халдварын тархалтыг хянаж чадаагүй хэмээн холбогдох албан тушаалтнуудыг ажлаас нь халсан юм. Түүнчлэн даваа гарагт хөл хорио тогтоож, бүхий л оршин суугчдыг гэрээсээ, жуулчдыг зочид буудлаасаа гарахгүй байхыг анхааруулсан байна.

 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин