ВИДЕО: Хууль шинэчилж, жолоочийн даатгалыг ашгийн бус болгоно
2021-10-27

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Ж.Чинбүрэн, Б.Жаргалмаа нарын 20 гишүүн  Жолоочийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж, өнөөдөр УИХ-ын даргад өргөн мэдүүллээ. Хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан мэдээлэл өгөв. 

 

 

Тэрбээр “Монгол Улсад нэг сая гаруй иргэн жолоочийн хариуцлагын даатгалд хамрагддаг. Төр албадлагын аргаар жолооч нараас мөнгө авдаг. Албан журмын даатгалыг төлбөрийг жолоочийн эрхийг хамгаалах, хохирлыг барагдуулахад зарцуулах ёстой байтал ашгийн төлөө, арилжааны зарчмаар 10 жил авсан. Тиймээс жолоочид учирсан хохирлыг багаар үнэлдэг. Одоогийн хуулинд үнэлгээгчийг даатгалын компани томилохоор зохицуулсан байгаа учраас хохирлыг багаар тооцдог. Үүнээс гадна хохирлыг олгохгүй байх, нөхөн төлбөр олгохоос үндэслэлгүйгэр татгалзах тохиолдол их гардаг. Энэ нөхцөл байдлыг засахаар хуулийг боловсруулсан” гэдгийг танилцууллаа.

 

 Энэ хууль батлагдсанаар:

 

  1. Автомашины хохирлыг бодитоор үнэлдэг болно.

  2. Хохирлоо бүрэн барагдуулж, засварын газар шууд газар нь очиж засвар хийх тогтолцоог бүрдүүлсэн

  3. Амь нас, эрүүл мэндэд хохирол учраагүй бол заавал цагдаагийн тодорхойлолт шаардахгүйгээр даатгалын нөхөн төлбөр олгоно

  4. Зөвхөн тухайн автомашины эзэмшигч даатгал төлнө. Мэргэшсэн жолооч нар давхар даатгал төлөх шаардлагагүй болно

  5. Даатгалын санд хуримтлагдсан мөнгийг жолооч нарыг сургахад зарцуулна.

 

Б.Хэрлэн 

Shuud.mn
Сонин хачин
Хаха:
Коминустууд...чадах уу самарч дампуурлаж чадна. Аюурсайхан чи дараа нь ямар ч хариуцлага хүлээхгүй. Даатгалын талаар ямар ч ойлголтгүй байж дэмий юм хийлээ дээ. Иргэдэд учирсан хохиролыг хэрхэн барагдуулах эсэхийг чинь харна аа. Новш...
2021-10-27
НУУХИЙГ НЬ АВАХ ГЭЖ НҮДИЙГ НЬ СОХЛОВ ДОО. АШИГГҮЙ БОЛГОЧУУЛ БҮГД ХАЯАД ГАРЧИХНА БИЗ ДЭЭ
2021-10-27