Засгийн газар: 2021 оныг дуустал мал, мах экспортлохгүй
2021-10-27

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар мэдээлэл хийлээ. Хуралдаанаар хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний ханган нийлүүлэлт, үнэ тогтворжуулалтын талаар хэлэлцэж шийдвэрлэсэн байна. Энэ талаар ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан мэдээлэл өгөв.

 

 

Коронавирусийн нөхцөл байдал болон малын өвчлөлтэй холбогдуулан махны үнийг тогтвортой байлгах бодлого зайлшгүй шаардлагатай байна. Энэ хүрээнд мал, махны экспортыг хязгаарлах, дотоодын махны хангамжийг нэмэгдүүлэхэд Засгийн газар онцгой анхаарна. Ингэхдээ энэ оныг дуустал мал, мах экспортлохгүй байх шийдвэрийг гаргажээ.

 

Энэ жил ургац сайн байгаа. Урьдчилсан байдлаар 540 мянган тонн үр тариа хураан авахаар тооцсон. Одоогийн байдлаар ургац хураалт 80 хувьтай байна. Газар тариалангийн үйлдвэрлэл, гурилын үнийг тогтвортой байлгах чиглэлээр хоёр арга хэмжээ авахаар боллоо.

 

  1. Тариалалт нэмэгдсэнтэй холбогдуулан гурилын үйлдвэрүүдэд улаанбуудайн илүүдэл гарч байгаа. Илүү гарсан 100-150 тонн улаанбуудайг Засгийн газар худалдаж авна.

  2. Гурилын үйлдвэрүүдийг дэмжих, эргэлтийн хөрөнгийн эх үүсвэрийг шийдвэрлэх судалгаа хийхээр болов.

 

Үүнээс гадна ХХААХҮЯ-наас дотоодын ургамалын тос үйлдвэрлэгчийг борлуулалтын НӨАТ-аас чөлөөлөх хуулийн төслийг Засгийн газраар хэлэлцүүлж, УИХ-д өргөн барихаар шийдвэрлэлээ. Мөн бүх төрлийг будаа, элсэн чихрийн тээврийн асуудлыг яаралтай шийдвэрлэнэ.

Shuud.mn
Сонин хачин
Дотоод хэрэглэгч нараа махаар хангаж чадахгүй байж юун экспорт ярьдаг пиздаа, нохойн гөлөг вэ.
2021-10-28
тариаланчидаасаа буудайг нь аваад дэмж .Юун гурил.үйлдвэрлэгч нарыг дэмжих наадуул чинь тариаланчдаас хямдхан авна Оросоос хямд.улаан буулай ихээр оруулж нөөцөлдөг улсууд шүү дээ
2021-10-27
х:
хужаагууд угаасаа хилээнээх нь болоогүй болхоор сүржин мэдэгдэл вэ хилээ нээвэл бүгдл уралдаад нөгөө хужаагаа махны ченж болгондоо лалрууд
2021-10-27
Butehgui gar
2021-10-27